НЭМЭЛТЭЭР УНШИЖ СУДЛАХ МАТЕРИАЛ


Жендэрийн түгээмэл хэрэглэгддэг нэр томьёо, тэдгээрийн ялгаа

Эмэгтэйлэг, эрэгтэйлэг шинж: Биологийн өгөгдөл болон тухайн нийгэм, цаг үеийн соёлын эмэгтэй эрэгтэй хүмүүсийн гадаад дүр төрх, зан үйлийн тухайд тогтоосон хэм хэмжээний нэгдэл 

Жендэрийн хэвшмэл ойлголт (стереотип): Эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн шинж төрх, байр суурь, гүйцэтгэх үүргийн талаарх нийгэмд тогтсон хатуу итгэл үнэмшил, хүлээлт

Жендэрийн үүрэг нь хүйсийн онцлогоосоо үүдэн амьдралын тодорхой үе шатанд эмэгтэй эрэгтэйчүүдийн гүйцэтгэдэг ялгаатай ажил үүрэг төдийгүй “эмэгтэйлэг”, “эрэгтэйлэг” байхын талаар тухайн нийгэм соёлд хэрхэн авч үздэгээс үүдэн эмэгтэй эрэгтэй хүмүүст нийгмийн зүгээс оноож буй “зохиомол” үүрэг юм. Эдгээр нь хамтдаа тэдний гадаад дүр төрх, зан авир, гэр бүл, нийгэмд эзлэх байр суурийг хэм хэмжээ болгон тодорхойлдог.

Жендэрийн хэвшмэл ойлголтоос татгалзсанаар эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн ялгаатай нөхцөл байдлыг, түүнээс үүдсэн ялгаатай хэрэгцээг олж харах боломж бүрдэнэ.

Жендэрийн тэгш байдлын талаарх үндсэн ойлголт

Жендэрийн тэгш байдал - Хөгжлийг бүтээхэд эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн тэгш оролцох, хөгжлийн үр шимийг тэгш хүртэх боломж.

  • Эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн, охид хөвгүүдийн ялгаатай зан үйл, хүсэл эрмэлзэл болон хэрэгцээг эн тэнцүү анхаарч, үнэлж байх
  • Тэдний эдлэх эрх, хүртэх буюу сонгох боломж бололцоо, хүлээх хариуцлага нь ямар хүйстэй төрснөөс нь үл шалтгаалж байх
  • Эмэгтэй эрэгтэй хэн ч болов бүрэн дүүрэн амьдрах нөхцөлийг бүрдүүлэх
Нийтлэсэн: Lut-Ochir 2023-05-07 15:27:37