СЭДЭВ 1. БИЕ МАХБОД БОЛОН СЭТГЭЛ ХӨДЛӨЛИЙН САЙН САЙХАН
Чиглүүлэх асуултууд:
• Бие махбодын сайн сайхан гэж юу вэ?
• Бие махбодын сайн сайхныг хэрхэн олж авах вэ?
• Сэтгэл хөдлөлийн сайн сайхан гэж юу вэ?
• Сэтгэл хөдлөлийн сайн сайхныг хэрхэн олж авах вэ? •
Бие махбодын болон сэтгэл хөдлөлийн сайн сайхан хоорондоо ямар холбоотой вэ?
Түлхүүр үг: Бие махбодын сайн сайхан, сэтгэл хөдлөлийн сайн сайхан
Хамтын үйл ажиллагаа:
1. Бие махбодын болон сэтгэл хөдлөлийн сайн сайхныг хэрхэн олж авдгаа тунгаан бодож, өөрсдийн гэр бүлийн жишээг бусдадаа хуваалцана.
2. Бие махбодын болон сэтгэл хөдлөлийн сайн сайхныг бусдад хэрхэн олгох талаар таамаглал дэвшүүлнэ. Багаар хамтарч ажиллана.
3. Бие махбодын болон сэтгэл хөдлөлийн сайн сайхны талаар өөрийн өмнө байсан мэдлэгээ, хичээлийн үеэр олж авсан мэдлэгтэйгээ харьцуулан дүгнэж, ярилцана.
АЛХАМ 1. Жишээг танилцуулах (Багууд бие махбодын болон сэтгэл хөдлөлийн сайн сайхныг олж авахын тулд хийдэг үйлдлээ өөрийн гэр бүлийн жишээн дээр танилцуулах) Алхам 1-ийг хэрэгжүүлэхийн өмнө багш, суралцагчдыг багт хуваана. Хүн тус бүр өөр өөрийн гэр бүлийн бие махбод болон сэтгэл хөдлөлийн сайн сайхныг олж авахын тулд хийдэг үйл ажиллагаагаа танилцуулах тул багийн гишүүдийг нас, хүйс харгалзалгүй, холимог байдлаар зохион байгуулж хуваана. Дараа нь баг тус бүрийн дунд: • Танай гэр бүлийнхэн бие махбодын сайн сайхныхаа төлөө ямар бодитой үйл ажиллагаа хийдэг вэ? • Танай гэр бүлийнхэн сэтгэл хөдлөлийн сайн сайхныхаа төлөө ямар бодитой үйл ажиллагаа хийдэг вэ? гэсэн 2 асуултыг тавина. Багийн гишүүд бие биетэйгээ үзэл бодол, туршлагаа хуваалцсаны дараагаар дурын 1-2 гишүүн анги нийтэд, багаа төлөөлөн гэр бүлийн туршлагаа танилцуулна.
АЛХАМ 2. Таамаглал дэвшүүлэх, анализ хийх (Багууд бие махбодын болон сэтгэл хөдлөлийн сайн сайхныг хэн нэгэнд олгохын тулд юу хийж болох талаар таамаглал дэвшүүлэх)
Багш баг тус бүрд дараах даалгаврыг тараан өгч ажиллуулна.
Багийн гишүүд хоорондоо ярилцан, дээрх хүснэгтийг гүйцээнэ. Тухайлбал, “Хүүхдэдээ зориулж; нас, сэтгэхүйн онцлогт нь тохирсон, бусдыг байгаагаар нь хүлээн авч, хайрлан энэрэх тухай сэдэвтэй хүүхэлдэйн кино болон киног хамт үзэж, үзсэнийхаа дараа ярилцах. Ингэснээр тухайн киноноос хүүхэд сургамжит санааг ойлгон, өөрийн болгон авах ба энэ нь хүүхдийн сэтгэл хөдлөлийн сайн сайханд эергээр нөлөөлнө” гэх мэт.
АЛХАМ 3. Дүгнэж бататгах (Үндсэн 2 ойлголтын талаар уншиж судлаад, алхам 1, 2-ыг шинжлэн дүгнэх) Багшийн бэлдсэн бие махбод болон сэтгэл хөдлөлийн сайн сайхны талаар унших материалтай танилцаад алхам 1-ээр хуваалцсан жишээнүүд, алхам 2-оор дэвшүүлсэн таамаглалууд оновчтой байсан эсэхийг дүгнэн ярилцана.
АЛХАМ 4. Хэрэглээ (Алхам 2-оос гарсан таамаглалуудыг алхам 3-ын дүгнэлтийн үндсэн дээр хэрэгжүүлж үзэх) Баг тус бүр алхам 2-ын хүрээнд бие махбод болон сэтгэл хөдлөлийн сайн сайхныг бусдад олгохын тулд хэрэгжүүлж болох үйлүүдээс аль нэгийг сонгон, 7 хоног эсвэл 14 хоног туршиж үзнэ. Туршилтын төлөвлөгөө, үйл явц, үр дүн зэргийг тэмдэглэх загварыг багш бэлдэж өгнө. Тухайлбал,