СЭДЭВ 2. ХҮҮХДИЙН ЭРХ
Чиглүүлэх асуултууд:
- Оюун санааны сайн сайхныг агуулсан хүн ямар байх вэ?
- Оюун санааны сайн сайхныг хэрхэн олж авах вэ?
- Дотоод ертөнцийн сайн сайхныг агуулсан хүн ямар байх вэ?
- Дотоод ертөнцийн сайн сайхныг хэрхэн олж авах вэ?
Түлхүүр үг: Оюун санааны сайн сайхан, дотоод ертөнцийн сайн сайхан
Хамтын үйл ажиллагаа:
- Оюун санааны болон дотоод ертөнцийн сайн сайхан хоёрыг агуулсан хүнд байх шинж чанар болон байх ёсгүй шинж чанаруудыг жагсаана. Багаар хамтарч ажиллана.
- Оюун санааны болон дотоод ертөнцийн сайн сайхныг олж авахад юу нөлөөлдөг, энэ сайн сайхан нь ямар үед ихэвчлэн илэрдэг талаар таамаглал дэвшүүлнэ. Багаар хамтарч ажиллана.
- Оюун санааны болон дотоод ертөнцийн сайн сайхан нь хүний амьдралд хэр чухал талаар дүгнэн ярилцана. Багаар хамтарч ажиллана.
- Оюун санааны болон дотоод ертөнцийн сайн сайхан байдлыг бий болгоход би, бид юу хийж чадах вэ? Багаар хамтарч ажиллана.
АЛХАМ 1. Жишээг танилцуулах (Багууд оюун санааны болон дотоод ертөнцийн сайн сайхан хоёрыг агуулсан шинж чанаруудыг жагсаах)
Оюун санааны сайн сайхныг агуулсан хүнд:
Багш дээрх мэт ханын самбарыг баг тус бүрд тараан өгнө. Багийг санамсаргүй байдлаар хуваарилах ба анги 8 багт хуваагдлаа гэж бодоход 4 баг нь оюун санааны, мөн 4 баг нь дотоод ертөнцийн сайн сайхныг агуулсан хүнд байх болон байдаггүй зүйлсийн жагсаалтыг гаргана. Жагсаалтаа гаргаж дуусаад, хэрхэн ингэж үзэх болсон шалтгаанаа бусдадаа тайлбарлана.
АЛХАМ 2. Таамаглал дэвшүүлэх, анализ хийх (Оюун санааны болон дотоод ертөнцийн сайн сайхныг олж авахад юу нөлөөлдөг, энэ сайн сайхан нь ямар үед ихэвчлэн илэрдэг талаар таамаглал дэвшүүлэх) Багш доорх ажлын хуудсыг баг тус бүрд тарааж өгнө. Алхам 1-ээр оюун санааны сайн сайхан дээр ажилласан багууд энэ алхмаар дотоод ертөнцийн сайн сайхан дээр ажиллана. Багш зохион байгуулалтыг тэгж хийнэ.
Багууд дээрх 2 асуултын дагуу ярилцаад, бусдадаа өөрсдийн үзэл бодлоо танилцуулна.
АЛХАМ 3. Дүгнэж бататгах (Үндсэн 2 ойлголтын талаар уншиж судлаад, алхам 1, 2-ыг шинжлэн дүгнэх)
Багшийн бэлдсэн оюун санааны болон дотоод ертөнцийн сайн сайхны талаар унших материалтай танилцаад эдгээр сайн сайхан нь хүний амьдралд хэр чухал болохыг дүгнэн ярилцана.
АЛХАМ 4. Хэрэглээ (Чөлөөт ярилцлага зохион байгуулах)
Оюун санааны болон дотоод ертөнцийн сайн сайхан нь хүн бүрд байдаг тул чөлөөт ярилцлагын үеэр багш, суралцагчдыг хосоор ажиллуулан, өөрийн тохиолдол, жишээгээ илэн далангүй ярилцахыг зөвлөнө. Оюун санааны сайн сайхан үйлийн тулд дараах зүйлүүдээс хэрэгжүүлж болох үйлийг сонгон аваад туршилт хийж үр дүнг 7 – 14 хоногийн дараа хэлэлцэж болно. Үүнд:
• Өөрийн дотоод хүнийг судлах.
• Ганцаараа цагийг өнгөрөөн, бясалгах.
• Сонирхолтой, сониуч зантай байх.
• Хийж буй бүх зүйлдээ сэтгэл хангалуун байх.
• Зүрх сэтгэлээ сонсож амьдрах.
• Өөртөө болон эргэн тойрныхоо хүмүүст өөрийнхөөрөө нь байх эрх чөлөөг олгох.
• Амьдралд тулгардаг бэрхшээлүүдээс өсөх боломжийг олж харах.
• Байгальд цагийг өнгөрөөх зэрэг