СЭДЭВ 2. СУРГАГЧ БАГШИД ЗОРИУЛСАН ЗӨВЛӨМЖ


  • Оюун санааны болон дотоод ертөнцийн сайн сайхныг агуулсан хнүд байх болон байдаггүй шинж чанаруудыг багаар хамтран жагсаахад зориулсан ханын самбар бэлдэх. Ингэхдээ чухал ба чухал бусын дарааллыг самбараас харж болохуйц бүтээлчээр хийх (жишээлбэл, багтах зүйлсийн жагсаалтын эхний агуулга тод ногоон, түүнээс доош өнгө ууссан, багтахгүй зүйлсийн жагсаалтын эхний агуулга тод улаан, түүнээс доош өнгө ууссан байдлаар бэлдэх г.м)
  • Үзэг сугалах, дугаарлах гэх мэтчилэн санамсаргүй байдлаар баг хуваарилахад бэлдэх.
  • Алхам 1-ээс алхам 2 луу шилжих үед багуудын үүрэг оролцооны хуваарилалтыг сайн зохион байгуулахад анхаарах.
  • Алхам 3-аар уншуулах уншиж судлах материал бэлдэх.
Нийтлэсэн: user 2023-05-08 10:41:02