СЭДЭВ 2. УНШИЖ СУДЛАХ МАТЕРИАЛ
Оюун санааны сайн сайхан нь нээлттэй сэтгэлгээтэй байх, шинэ санаа болон сорилт бэрхшээл, туршлагад хүрэх хүсэл эрмэлзэлтэй байх, мэдээллийг олж илрүүлэх, боловсруулах, үнэлэх зэрэг оюуны байнгын өсөлттэй, бүтээлч үйл ажиллагаанууд юм. Хүнийг илүү ухамсартай, боловсронгуй болоход нөлөөлдөг. Эрэл хайгуулд хөтөлж, сониуч байдлыг өдөөн, шинэ зүйлийг туршиж үзэх, өөрийгөө болон бусад хүмүүс, хүрээлэн буй орчны харилцааг хэрхэн хардаг тухай ойлголтыг бий болгоход түлхэц өгдөг.
- Эрдэм мэдлэгийг амьдралынхаа тэргүүлэх чиглэл болгох.
- Унших үйлд дурлах.
- Улс орны болон дэлхий нийтийн мэдээг уншиж, сонирхож байх.
- Бүтээлч хоббитой байх.
- Сургалт, эрдмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох.
- Номын санд тогтмол суудаг байх.
- Эрдэмтэн багш нартай байнга харилцаж байх зэргийг багтаан үзэж болно.
Дотоод ертөнцийн сайн сайхан нь хүний оршихуйн утга учир, зорилгыг эрэлхийлэх хүсэл; амьдралыг удирдан чиглүүлэхэд туслах соёлын итгэл үнэмшил, шашны итгэл үнэмшил, үнэт зүйлс, ёс суртахуун, ёс зүйд зэргийн тухай юм. Энэ нь өдөр тутмын амьдралд тохиолддог асуудлуудыг даван туулахын тулд ямар нөөцийг ашиглахаа мэддэг байхтай мөн холбоотой.
- Өөрийн дотоод хүнийг судлах.
- Ганцаараа цагийг өнгөрөөн, бясалгах.
- Сонирхолтой, сониуч зантай байх.
- Хийж буй бүх зүйлдээ сэтгэл хангалуун байх.
- Зүрх сэтгэлээ сонсож амьдрах.
- Өөртөө болон эргэн тойрныхоо хүмүүст өөрийнхөөрөө нь байх эрх чөлөөг олгох.
- Амьдралд тулгардаг бэрхшээлүүдээс өсөх боломжийг олж харах.
- Байгальд цагийг өнгөрөөх зэргийг багтаан үзэж болно.