СЭДЭВ 3. ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ БОЛОН НИЙГМИЙН САЙН САЙХАН


Чиглүүлэх асуултууд:

  • Хүрээлэн буй орчин болон нийгмийн сайн сайхан хүнээс хэрхэн хамаарах вэ?
  • Хүрээлэн буй орчин болон нийгмийн сайн сайхны төлөө бид юу хийж чадах вэ?
  • Хүрээлэн буй орчин болон нийгмийн сайн сайхан эргээд бидний сайн сайханд хэрхэн нөлөөлөх вэ?

Түлхүүр үг: Хүрээлэн буй орчны сайн сайхан, нийгмийн сайн сайхан
Хамтын үйл ажиллагаа:
1. Хүрээлэн буй орчин болон нийгмийн сайн сайханд бид хэрхэн эерэг болон сөргөөр нөлөөлдөг болохыг жишээгээр тайлбарлана. Багаар хамтарч ажиллана.
2. Хүрээлэн буй орчин болон нийгмийн сайн сайхны төлөө хийж болохуйц, бодитой, шинэлэг үйл ажиллагааг бодож олж, бусдадаа танилцуулна. Багаар хамтарч ажиллана.
3. Хүрээлэн буй орчин болон нийгмийн сайн сайхны талаар өөрийн өмнө байсан мэдлэгээ, хичээлийн үеэр олж авсан мэдлэгтэйгээ харьцуулан дүгнэж, ярилцана.
4. Хүрээлэн буй орчин болон нийгмийн сайн сайхны төлөө хийж болохуйц, бодитой, шинэлэг үйл ажиллагааг хэрэгжүүлж үзнэ. Багаар хамтарч ажиллана.

АЛХАМ 1. Жишээг танилцуулах (Хүрээлэн буй орчин болон нийгмийн сайн сайханд бид хэрхэн эерэг болон сөргөөр нөлөөлдөг болохыг жишээгээр тайлбарлах) Алхам 1-ийг хэрэгжүүлэхийн өмнө багш, суралцагчдыг санамсаргүй байдлаар баг болгон хуваана. Ингэхдээ тэнцүү тооны баг үүсгэхэд анхаарах хэрэгтэй. Үүний дараа баг тус бүрд хүрээлэн буй орчин болон нийгмийн сайн сайханд эерэг болон сөргөөр нөлөөлдөг хүний үйл ажиллагаануудын жагсаалтыг хамтран гаргахад зориулсан ханын самбар өгнө. Анги 8 багт хуваагдлаа гэж бодоход 4 баг нь хүрээлэн буй орчны сайн сайхан; мөн 4 баг нь нийгмийн сайн сайхан дээр ажиллана. Тухайлбал, доорх ажлын хуудсыг тарааж өгч болно. Жагсаалтаа гаргасны дараа шалтгаанаа бусдадаа тайлбарлана.

                                                     Нийгмийн сайн сайханд

АЛХАМ 2. Таамаглал дэвшүүлэх, анализ хийх (Хүрээлэн буй орчин болон нийгмийн сайн сайхны төлөө хийж болохуйц, бодитой, шинэлэг үйл ажиллагааг бодож олох)

Багш баг тус бүрд доорх ажлын хуудсыг тарааж өгнө.

Багийн гишүүд жагсаалтаа гаргасны дараа, ангийнхандаа танилцуулж, яагаад шинэлэг гэж үзэж буйгаа тайлбарлана.

 

АЛХАМ 3. Дүгнэж бататгах (Үндсэн 2 ойлголтын талаар уншиж судлаад, алхам 1, 2-ыг шинжлэн дүгнэх)

Багшийн бэлдсэн хүрээлэн буй орчин болон нийгмийн сайн сайхны талаар унших материалтай танилцаад алхам 1, 2-оор гарсан санаанууд оновчтой байсан эсэхийг дүгнэн ярилцана.

АЛХАМ 4. Хэрэглээ (Хүрээлэн буй орчин болон нийгмийн сайн сайхны төлөө хийж болохуйц, бодитой, шинэлэг үйл ажиллагааг хэрэгжүүлж үзэх)

Баг тус бүр алхам 2-ын хүрээнд анги танхим, сургууль, орон нутаг, гэр бүлдээ хэрэгжүүлж хийж болохуйц, бодитой, шинэлэг үйл ажиллагаануудаас нэгийг сонгон, 7 хоног эсвэл 14 хоногийн турш эсвэл мөн хугацааны дотор туршиж үзнэ. Туршилтын төлөвлөгөө, үйл явц, үр дүн зэргийг тэмдэглэх загварыг багш бэлдэж өгнө.

Тухайлбал:

• Дахин боловсруулж, хог хаягдлыг багасгаж, эрчим хүч, усыг хэмнэх.

• Байгаль орчны аюулаас өөрийгөө хамгаалах.

• Аль болох алхах, дугуй унах, эсвэл нийтийн тээврээр явах.

• Гэр, оффисоо цэвэрлэж, цэгцэлж, эмх замбараагүй байдлыг арилгах. • Байгальд цагийг өнгөрөөх гэх мэтээс сонгож болно.

 

 

Нийтлэсэн: user 2023-05-08 10:46:05