СЭДЭВ 4. САНХҮҮГИЙН БОЛОН МЭРГЭЖЛИЙН САЙН САЙХАН
Чиглүүлэх асуултууд:
- Санхүүгийн сайн сайхан гэж юү вэ?
- Санхүүгийн сайн сайхныг хэрхэн олж авах вэ?
- Мэргэжлийн сайн сайхан гэж юү вэ?
- Мэргэжлийн сайн сайхныг хэрхэн олж авах вэ?
Түлхүүр үг: Санхүүгийн сайн сайхан, мэргэжлийн сайн сайхан
Хамтын үйл ажиллагаа:
1. Санхүүгийн болон мэргэжлийн сайн сайханд хамаарах ба хамаарахгүй зүйлсийн зүйлсийн жагсаалтыг өөрсдийн ойлгож буйгаар гаргана. Багаар хамтарч ажиллана.
2. Санхүүгийн болон мэргэжлийн сайн сайхны талаар тохиолдол, таамаглалуудыг гарган, анализ хийнэ. Багаар хамтарч ажиллана.
3. Санхүүгийн болон мэргэжлийн сайн сайхныг хэрхэн мэдэрч, олж авдаг тухай өөрийн туршлагаа бусдадаа хуваалцана. Багаар хамтарч ажиллана.
АЛХАМ 1. Жишээг танилцуулах (Санхүүгийн болон мэргэжлийн сайн сайханд хамаарах, хамаарахгүй зүйлсийн жагсаалтыг гаргах)
Мэргэжлийн сайн сайханд:
Багш дээрх ажлын хуудсыг бэлтгэн багт тус бүрд тарааж өгнө. Анги 8 багт хуваагдлаа гэж бодоход 4 баг нь санхүүгийн сайн сайхан; мөн 4 баг нь мэргэжлийн сайн сайханд хамаарах ба хамаарахгүй зүйлсийн жагсаалтыг гаргана. Жагсаалтаа гаргасны дараа ингэж үзсэн шалтгаанаа бусдадаа тайлбарлана. АЛХАМ 2. Таамаглал дэвшүүлэх, анализ хийх (Санхүүгийн болон мэргэжлийн сайн сайхны талаар тохиолдол, таамаглалуудыг гарган, анализ хийх) Багш доорх мэт тохиолдол уншиж өгч, асуултын дагуу тайлбарлан, ярилцана.
• Тустохиолдолд Бат санхүүгийн сайн сайхныг олжавахад эерэг нөлөөтэй үйлдэл хийсэн үү, сөрөг нөлөөтэй үйлдэл хийсэн үү? Яагаад?
• Сөрөг нөлөөтэй үйлдэл хийсэн. Их мөнгөтэй байх, түүнээсээ аз жаргал мэдрэх, хэн нэгэнд мөнгө зарцуулах нь санхүүгийн сайн сайхан биш.
• Тус тохиолдолд Батын гаргасан алдаа, санхүүгийн сайн сайханд сөргөөр нөлөөлөх үйлдэл нь юу байсан бэ?
• Хадгаламжиндаа мөнгө хийгээгүй, мөнгөө ухаалгаар зарцуулаагүй нь түүний алдаа.
Дээрх мэтээр анги нийтээр хамтран нэг тохиолдолд задлан шинжилгээ хийсний дараа суралцагчдыг хосоор ажиллуулна. Хосоор ажиллах явцад суралцагч А тохиолдол зохиож, суралцагч Б:
• Тус тохиолдолд санхүүгийн/мэргэжлийн сайн сайхныг олж авахад эерэг нөлөөтэй үйлдэл илэрч байна уу, сөрөг нөлөөтэй үйлдэл илэрч байна уу? Яагаад?
• Тус тохиолдол дахь алдаа, санхүүгийн/мэргэжлийн сайн сайханд сөргөөр нөлөөлөх үйлдэл нь юу байсан бэ?
• Тус тохиолдол дахь ололт, санхүүгийн/мэргэжлийн сайн сайханд эергээр нөлөөлөх үйлдэл нь юу байсан бэ? гэсэн 3 асуултын дагуу тохиолдлыг задлан шинжилнэ.
АЛХАМ 3. Дүгнэж бататгах (Үндсэн 2 ойлголтын талаар уншиж судлаад, алхам 1, 2-ыг шинжлэн дүгнэх) Санхүүгийн болон мэргэжлийн сайн сайхны талаар багшийн бэлдсэн нэмэлт материалтай танилцаад, алхам 2-ын хүрээнд зохион, задлан шинжилсэн тохиолдлуудын оновчтой, оновчгүйг ярилцана. Тухайлбал, суралцагч А зохиосон тохиолдлоо уншиж, суралцагч Б хэрхэн задалснаа хэлнэ. Ангийн бусад суралцагч тохиолдол болон задлан шинжилгээ нь зөв байгаа эсэх талаар өөрийн үзэл бодлоо илэрхийлнэ.
АЛХАМ 4. Хэрэглээ (Санхүүгийн болон мэргэжлийн сайн сайхныг хэрхэн мэдэрч, олж авдаг тухай өөрийн туршлагаа бусдадаа хуваалцах) Санхүүгийн болон мэргэжлийн сайн сайхныг ямар үед, хэрхэн мэдэрдэг; эдгээр сайн сайхныг олж авахын тулд хийдэг өдөр тутмын үйл ажиллагаа, дадал зуршлаасаа бусадтай хуваалцан, туршлага солилцоно. Тухайлбал: Дараах асуудлуудаас сонгож болно. - Санхүү нь стресс, түгшүүр төрүүлэх тохиолдол цөөнгүй тул үүнээс урьдчилан сэргийлж, санхүүгийн зорилго, төлөвлөгөөтэй байхын тулд хийх ажил - Санхүүгийн мэдлэгийн хүчээр санхүүгийн сайн сайхныг олж авах - Зээл, хуримтлал, хөрөнгө оруулалтын талаар ойлголттой болж хувь хүн болон гэр бүл санхүүгийн асуудлаас зайлсхийх гэх мэтээс аль нэгийг сонгож болно.