СЭДЭВ 4. СУРГАГЧ БАГШИД ЗОРИУЛСАН ЗӨВЛӨМЖ


  • Санхүүгийн болон мэргэжлийн сайн сайханд хамаарах, хамаарахгүй зүйлсийн жагсаалтыг багаар хамтран гаргахад зориулсан ханын самбар бэлдэх. Ингэхдээ чухал ба чухал бусын дарааллыг самбараас харж болохуйц бүтээлчээр хийх (жишээлбэл, багтах зүйлсийн жагсаалтын эхний агуулга тод ногоон, түүнээс доош өнгө ууссан, багтахгүй зүйлсийн жагсаалтын эхний агуулга тод улаан, түүнээс доош өнгө ууссан байдлаар бэлдэх г.м)
  • Үзэг сугалах, дугаарлах гэх мэтчилэн санамсаргүй байдлаар баг хуваарилахад бэлдэх.
  • Алхам 2-оор уншиж танилцуулан, тайлбарлан ярилцах цөөнгүй тохиолдол бэлдэх. багуудын үүрэг оролцооны хуваарилалтыг сайн зохион байгуулахад анхаарах.
  • Алхам 3-аар уншуулах уншиж судлах материал бэлдэх.
Нийтлэсэн: user 2023-05-08 10:54:18