СЭДЭВ 4. УНШИЖ СУДЛАХ МАТЕРИАЛ


Ажил мэргэжлийн сайн сайхан гэдэг нь амьдралдаа зорилго, аз жаргал бий болгохын тулд өөрийн ур ухаан, авьяас чадвараа бэлдэж, ашиглах тухай юм. Ажилдаа сэтгэл ханамжтай байх нь мэргэжлээ зөв сонгосон эсэх болон ажилдаа хандах хандлага, харилцаа, гүйцэтгэлтэй холбоотой байдаг. Ажлын, амралтын болон чөлөөт цагийн тэнцвэртэй байлгах тухай ойлголт мөн багтана.

• Урам зоригтой, сонирхолтой ажилд оролцох.

• Ажлаа чөлөөт цагтай хэрхэн уялдуулах талаар суралцах.

• Өөрийн сурах хэв маягт тохирсон арга барилаар ажиллах.

• Бие даан болон бусадтай хамтран ажиллах.

• Өдрийн төгсгөлд хийсэн ажлынхаа талаар тунгаах.

• Урам зоригтой байж, хүссэн зүйлийнхээ төлөө хөдөлмөрлөх.

• Мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлэх.

• Ажлынхаа ашиг тус, давуу талыг олж мэдэх.

• Хамт олонтойгоо сайн харилцаатай байх.

• Ирээдүйнхээ алсын харааг бий болгох.

• Өөрчлөлтөд бэлтгэлтэй байж, шинэ ур чадвар эзэмших зэргийг дадал зуршил болговол зохистой. Санхүүгийн сайн сайхан байдал гэдэг нь санхүүгийн тав тухтай мэдрэмжтэй байх, амьдралынхаа хэрэгцээ, шаардлагыг хангах хангалттай мөнгөтэй байхыг хэлнэ. Санхүүгийн сайн сайхан байдалд санаа тавих нь бие махбодын болон оюун санааны сайн сайхнаа хамгаалахтай адил чухал юм. Санхүү нь стресс, түгшүүр төрүүлэх тохиолдол цөөнгүй тул үүнээс урьдчилан сэргийлж, санхүүгийн зорилго, төлөвлөгөөтэй байх нь чухал юм. Санхүүгийн мэдлэгийн хүчээр санхүүгийн сайн сайхныг олж авна. Зээл, хуримтлал, хөрөнгө оруулалтын талаар мэдэх нь хувь хүн болон гэр бүлүүдэд санхүүгийн асуудлаас зайлсхийхэд тусалдаг. Санхүүгийн бэрхшээлээс үүдэн гэр бүл салах, мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэх зэрэг томоохон асуудал ч үүсдэг

Нийтлэсэн: user 2023-05-08 10:56:16