ХИЧЭЭЛИЙН БЭЛТГЭЛ
• Бие махбодын болон сэтгэл хөдлөлийн сайн сайханд хамаарах, хамаарахгүй зүйлсийн жагсаалтыг багаар хамтран гаргахад зориулсан ханын самбар бэлдэх. Ингэхдээ чухал ба чухал бусын дарааллыг самбараас харж болохуйц бүтээлчээр хийх (жишээлбэл, багтах зүйлсийн жагсаалтын эхний агуулга тод ногоон, түүнээс доош өнгө ууссан, багтахгүй зүйлсийн жагсаалтын эхний агуулга тод улаан, түүнээс доош өнгө ууссан байдлаар бэлдэх г.м)
• Үзэг сугалах, дугаарлах гэх мэтчилэн санамсаргүй байдлаар баг хуваарилахад бэлдэх.
• Үйл ажиллагаа 1-ээс үйл ажиллагаа 2 луу шилжих үед багуудын үүрэг оролцооны хуваарилалтыг сайн зохион байгуулахад анхаарах.
• Үйл ажиллагаа 3-аар уншуулах уншиж судлах материал бэлдэх.
• Үйл ажиллагаа 4 буюу хэрэглээнд оруулж, туршиж үзээд, тэмдэглэл хөтлөх маягт, загвар бэлдэж өгөх.