ХИЧЭЭЛИЙН ЯВЦ
ҮЙЛ АЖИЛЛАГАА 1. Үндсэн 2 ухагдахууны талаар ойлголтоо танилцуулах.
Үйл ажиллагаа 1-ийг хэрэгжүүлэхийн өмнө багш, сурагчдыг санамсаргүй байдлаар баг болгон хуваана. Ингэхдээ тэнцүү тооны баг үүсгэхэд анхаарах хэрэгтэй. Үүний дараа баг тус бүрд бие махбодын болон сэтгэл хөдлөлийн сайн сайханд хамаарах, хамаарахгүй зүйлсийн жагсаалтыг хамтран гаргахад зориулсан ханын самбар өгнө. Анги 8 багт хуваагдлаа гэж бодоход 4 баг нь бие махбодын сайн сайханд хамаарах, хамаарахгүй зүйлсийн; мөн 4 баг нь сэтгэл хөдлөлийн сайн сайханд хамаарах, хамаарахгүй зүйлсийн жагсаалтыг гаргана. Ханын самбарын жишээ: (Нөөц хэрэглэгдэхүүн 1.1) Багараа ярилцан жагсаалтаа гаргасны дараа ангийнхандаа юуг багтааж, эс багтааж үзсэнээ, ямар шалтгаанаар ийнхүү үзсэнээ тайлбарлана.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 2. Бие махбодын болон сэтгэл хөдлөлийн сайн сайхныг бий болгох талаар таамаглал дэвшүүлэх.
Багууд нэгнийхээ танилцуулгыг сонсож дууссаны дараа бие махбодын сайн хамаарах, хамаарахгүй зүйлсийн жагсаалтыг гаргасан багууд сэтгэл хөдлөлийн сайхныг олж авахын тулд ямар бодитой үйл ажиллагаа хийж болох талаар; сэтгэл хөдлөлийн сайн сайханд хамаарах, хамаарахгүй зүйлсийн жагсаалтыг гаргасан багууд бие махбодын сайхныг олж авахын тулд ямар бодитой үйл ажиллагаа хийж болох талаар таамаглал дэвшүүлнэ. Сэтгэл хөдлөлийн сайхныг олж авахын тулд ямар бодитой үйл ажиллагаа хийж болох талаар гаргасан таамаглалыг үйл ажиллагаа 1-ээр энэ сайн сайханд хамаарах, хамаарахгүй зүйлсийн жагсаалтыг гаргасан багийн 1 гишүүн шүүн дүгнэнэ. Тухайлбал, I баг үйл ажиллагаа 1-ээр бие махбодын сайн сайханд хамаарах, хамаарахгүй зүйлсийн жагсаалтыг гаргаж, үйл ажиллагаа 2-оор сэтгэл хөдлөлийн сайхныг олж авахын тулд ямар бодитой үйл ажиллагаа хийж болох талаар таамаглал дэвшүүлсэн. Таамаглалыг II багийн 1 гишүүн “Энэ таамаглал нь байж болно, болохгүй. Учир нь...” гэж шүүн дүгнэнэ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 3. Үндсэн 2 ухагдахууны талаар уншиж судлаад, үйл ажиллагаа 1, 2-ыг шинжлэн дүгнэх.
Багш, нэмэлт унших материал болгон бие махбодын болон сэтгэл хөдлөлийн сайн сайхны талаар бичвэр өгнө. Хүн тус бүр уншиж судалсны дараа анги нийтээр үйл ажиллагаа 1, 2-ыг шинжлэн дүгнэнэ. Ингэхдээ багуудын гаргасан бие махбодын болон сэтгэл хөдлөлийн сайн сайханд хамаарах, хамаарахгүй зүйлсийн жагсаалтад 31 хамгийн их давхацсан санаанууд дээр, мөн бие махбодын болон сэтгэл хөдлөлийн сайн сайхныг олж авахын тулд хийж болох бодитой үйл ажиллагаануудаас давхацсан санаанууд дээр дүн шинжилгээ хийж, ярилцана.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 4. Үйл ажиллагаа 2-оос гарсан таамаглалуудыг үйл ажиллагаа 3-ын дүгнэлтийн үндсэн дээр хэрэгжүүлж үзэх
Үйл ажиллагаа 1, 2, 3-аас бие махбодын болон сэтгэл хөдлөлийн сайн сайхны аль нэгийг сонгон түүнийг олж авахын тулд хэрхэж болох тухай гарсан санаануудаас 7 хоног эсвэл 14 хоногийн турш эсвэл мөн хугацааны дотор хоёр сурагч 1 баг болон туршиж үзнэ. Туршилтын төлөвлөгөө, үйл явц, үр дүн зэргийг тэмдэглэх загварыг багш бэлдэж өгнө. Загварын жишээ (Нөөц хэрэглэгдэхүүн 1.2)