БАГШИЙН ЧИГЛҮҮЛЭГ, ДҮГНЭЛТ


Эрүүл амьдралын хэв маягт суралцснаар бие махбодийн сайн сайхан байдлыг бий болгодог. Эрүүл амьдралын хэв маяг гэдэг нь хоолны дэглэм барих, биеийн тамирын зааланд зохицуулалттгүй ачаалал авахаас өөр зүйл гэдгийг бид ойлгож авлаа. Та бие махбодио үр бүтээлтэй ажиллуулахын тулд өдөр бүр шим тэжээлтэй зөв хоол хүнсийг тохируулан хэрэглэж, дасгал хөдөлгөөнийг тогтмол хийж хэвших, эрүүл ахуй, ариун цэврийн зөв дадлыг бий болгох нь чухал юм. Амьдралын тансаг байдлаас таашаал авахаас илүүтэйгээр тэнцвэртэй байдлыг эрүүл амьдралын хэв маяг болгон хэвшүүлэх явдал гэдгийг бид ойлгож авлаа.

Утга учиртай амьдрал, сэтгэл зүйн сайн сайхан байдлыг бий болгодог уу, эсвэл сэтгэл зүйн сайн сайхан байдал нь утга учиртай амьдрах сонирхолыг бий болгодог уу гэдгээс энэ сэдвийг холбон авч үзэх хэрэгтэй.

Сэтгэл зүйн сайн сайхан байдал нь өөртөө итгэх итгэл, өөрийгөө хангалттай үнэлэх, амьдралыг эерэгээр үзэх үзэл, сайхан сэтгэл, нийтэч байдал, сэтгэл хөдлөлийн тогтвортой байдал зэрэг хувийн шинж чанаруудыг авч үздэг. Эерэг зан төлөв, хандлагатай хүмүүс амьдралыг утга учиртай болгож орчин тойрондоо хайр түгээж байдаг.

Технологийн хурдацтай хөгжил, онлайн ертөнцийн амьдрал, нийгмийн бухимдал, байгалийн гамшиг, цар тахлын эрсдэл зэрэг нийгмийн сайн муу нөлөөлөл нь бидний ажил амьдралын тэнцвэртэй байдлыг алдагдуулж сэтгэл зүйн тогтворгүй байдлыг бий болгож байдаг. Үүнтэй холбоотойгоор сэтгэцийн сайн сайхан байдал нь сэтгэцийн эмгэг болж сөрөг хандлагатай, амьдралын стрессийг тэсвэрлэх чадваргүй, дайсагналцсан, амьдралд сонирхолгүй хүмүүсийг бий болох тал ажиглагддаг.

Тиймээс бид нийгмийн нөхцөл байдлыг зөв үнэлж, зохицон амьдрах хувь хүний үүрэг хариуцлагаа ухамсарлан эрүүл амьдралын хэвшилтэй байх нь хамгийн чухал юм.

Нийтлэсэн: user 2023-05-08 11:05:12