ҮНДСЭН ОЙЛГОЛТУУД


Оюун санааны хэмжээс (Mental dimension):

Оюун санааны сайн сайхан нь оюун ухааныг идэвхжүүлж, бүтээлч үйл ажиллагаанд оролцохыг дэмждэг. Шүүмжлэлтэй сэтгэх, бодитой дүгнэлт хийх, хариуцлагатай шийдвэр гаргах, шинэ санаа, өөр өөр үзэл бодлыг судлах чадвар зэрэг орно.

Дотоод ертөнцийн хэмжээс (Spiritual dimension):

Дотоод ертөнцийн сайн сайхан нь амьдралын утга учир, зорилгыг эрэлхийлж; олж авах, түүнчлэн өөрийн итгэл үнэмшил, үнэт зүйлд нийцсэн үйл ажиллагаанд оролцохыг хэлнэ. Хүн орчлон ертөнцтэй зохицохыг эрэлхийлж, бусдад энэрэн нигүүлсэх сэтгэлээ илэрхийлж, талархаж, өөрийгөө эргэцүүлэн бодох зэрэг багтана

Нийтлэсэн: user 2023-05-08 11:08:30