ХИЧЭЭЛИЙН ЯВЦ


ҮЙЛ АЖИЛЛАГАА 1. Аль нь хүрээлэн буй орчны аль нь нийгмийн сайн сайхны жишээ болохыг ялгах.

Үйл ажиллагаа 1-ийг хэрэгжүүлэхийн өмнө багш, сурагчдыг санамсаргүй байдлаар баг болгон хуваана. Ингэхдээ тэнцүү тооны баг үүсгэхэд анхаарах хэрэгтэй. Баг тус бүрд 2 багана болгон хуваасан ватум цаас, ялган байрлуулах зургуудыг тараан өгнө. Тухайлбал (Нөөц хэрэглэгдэхүүн 3.1) Сурагчид багаараа ярилцан, багшийн тарааж өгсөн зургуудыг аль нь хүрээлэн буй орчны аль нь нийгмийн сайн сайхны жишээ болохыг ялган байрлуулна. Байрлуулсны дараагаар баг тус бүр яагаад ингэж үзсэн шалтгаанаа тайлбарлана.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 2. Хүрээлэн буй орчин болон нийгмийн сайн сайхны төлөө юу хийж болох, юу хийж болохгүй талаар таамаглал дэвшүүлэх.

Анги 8 багт хуваагдлаа гэж бодоход 4 баг нь хүрээлэн буй орчны сайн сайхны төлөө юу хийж болох, юу хийж болохгүй талаар; 4 баг нь нийгмийн сайн сайхны төлөө юу хийж болох, юу хийж болохгүй талаар жагсаалтыг гаргана. Ханын самбарын жишээ: (Нөөц хэрэглэгдэхүүн 3.2) Багаараа ярилцан жагсаалтаа гаргасны дараа ангийнхандаа ямар шалтгаанаар ийнхүү үзсэнээ тайлбарлана.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 3. Хүрээлэн буй орчны болон нийгмийн сайн сайхны талаар багшийн бэлдсэн нэмэлт материалтай танилцаад, дүн шинжилгээ хийн ярилцах.

Хүрээлэн буй орчны болон нийгмийн сайн сайхны талаар багшийн бэлдсэн нэмэлт материалтай танилцаад, үйл ажиллагаа 2-ын хүрээнд гаргасан жагсаалтаа задлан шинжилж, ярилцана.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 4. Үйл ажиллагаа 2-оос гарсан таамаглалуудыг үйл ажиллагаа 3-ын дүгнэлтийн үндсэн дээр хэрэгжүүлж үзэх

Үйл ажиллагаа 1, 2, 3-аас хүрээлэн буй орчны болон нийгмийн сайн сайхны аль нэгийг сонгон түүний тулд хэрхэж болох тухай гарсан санаануудаас 7 хоног эсвэл 14 хоногийн турш эсвэл мөн хугацааны дотор хоёр сурагч 1 баг болон туршиж үзнэ. Туршилтын төлөвлөгөө, үйл явц, үр дүн зэргийг тэмдэглэх загварыг багш бэлдэж өгнө. Загварын жишээ (Нөөц хэрэглэгдэхүүн 3.3)

Нийтлэсэн: user 2023-05-08 11:16:52