ХИЧЭЭЛИЙН ЯВЦ
ҮЙЛ АЖИЛЛАГАА 1. Үндсэн 2 ойлголтын талаар юу мэдэж байгаагаа жишээгээр тайлбарлах.
Үйл ажиллагаа 1-ийг хэрэгжүүлэхийн өмнө багш, сурагчдыг санамсаргүй байдлаар баг болгон хуваана. Ингэхдээ тэнцүү тооны баг үүсгэхэд анхаарах хэрэгтэй. Үүний дараа баг тус бүрд KWL буюу “Мэднэ, мэдэхийг хүсэж байна, мэдэж авлаа” аргын загварыг тарааж өгч, “Мэднэ, мэдэхийг хүсэж байна” гэсэн 2 баганыг бөглөхийг зааварлана. Бөглөж дууссаныхаа дараа багууд санхүүгийн болон мэргэжлийн сайн сайхны талаар мэдэх зүйлсээ жишээгээр тайлбарлана. (Нөөц хэрэглэгдэхүүн 4.1)
ҮЙЛ АЖИЛЛАГАА 2. Санхүүгийн болон мэргэжлийн сайн сайханд юу багтах, юу багтахгүй талаар таамаглал дэвшүүлэх.
Багш, баг тус бүрд санхүүгийн болон мэргэжлийн сайн сайханд хамаарах, хамаарахгүй зүйлсийн жагсаалтыг хамтран гаргахад зориулсан ханын самбар өгнө. Анги 8 багт хуваагдлаа гэж бодоход 4 баг нь санхүүгийн сайн сайханд хамаарах, хамаарахгүй зүйлсийн; 4 нь мэргэжлийн сайн сайханд хамаарах, хамаарахгүй зүйлсийн жагсаалтыг гаргана. Ханын самбарын жишээ: (Нөөц хэрэглэгдэхүүн 4.2) Багараа ярилцан жагсаалтаа гаргасны дараа ангийнхандаа юуг багтааж, эс багтааж үзсэнээ, ямар шалтгаанаар ийнхүү үзсэнээ тайлбарлана.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 3. Үндсэн 2 ухагдахууны талаар уншиж судлаад, үйл ажиллагаа 1, 2-ыг шинжлэн дүгнэх.
Багш, нэмэлт унших материал болгон санхүүгийн болон мэргэжлийн сайн сайхны талаар бичвэр өгнө. Хүн тус бүр уншиж судалсны дараа анги нийтээр үйл ажиллагаа 2-ыг шинжлэн дүгнэнэ. Тухайлбал, 1-р багийн санхүүгийн сайн сайханд багтана гэж үзсэн үйл ажиллагаа оновчгүй байна, оновчтой байна гэх мэтчилэн.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 4. Үйл ажиллагаа 2-оос гарсан таамаглалуудыг үйл ажиллагаа 3-ын дүгнэлтийн үндсэн дээр хэрэгжүүлж үзэх
Үйл ажиллагаа 1, 2, 3-аас санхүүгийн болон мэргэжлийн сайн сайхны аль нэгийг сонгон түүнийг олж авахын тулд хэрхэж болох тухай гарсан санаануудаас 7 хоног эсвэл 14 хоногийн турш эсвэл мөн хугацааны дотор хоёр сурагч 1 баг болон туршиж үзнэ. Туршилтын төлөвлөгөө, үйл явц, үр дүн зэргийг тэмдэглэх загварыг багш бэлдэж өгнө. Загварын жишээ (Нөөц хэрэглэгдэхүүн 4.3)