БАГШИЙН ЧИГЛҮҮЛЭГ, ДҮГНЭЛТ
Мөнгө бол амин чухал нөөц бөгөөд мөнгийг удирдах нь хүмүүст амьд үлдэх, сайн сайхан амьдрах итгэлийг өгдөг. Мөнгө удирдах чадвараа алдах нь зөвхөн нийгэмд төдийгүй бие махбодийн сайн сайхан байдалд заналхийлж буй аюул гэж сэтгэлзүйн хувьд хүлээн зөвшөөрдөг. Мөнгөний нөөц үргэлж хязгаарлагдмал байдаг тул хэн ч хязгааргүй мөнгөн гүйлгээ хийх боломжгүй. Мөнгө зарцуулах хэрэгцээ байнга өсөн нэмэгдэж байгаа тул ямар ч хэмжээний мөнгө нь хөрөнгийн хомсдолтой холбоотой холбоотой байдаг. Тиймээс санхүүгийн эрх чөлөөг мэдэрч сайн сайхан байдлыг бий болгоход мөнгийг удирдах ур чадварт суралцан урт, богино хугацааны зөв төлөвлөлт, хэрэглээнд тохирсон менежмент, болзошгүй үеийн нөөц бүрдүүлэх чадвартай болох нь туйлын чухал юм.
Хүн амьдрахын тулд ажил хийж, эдийн засгийн тогтвортой байдлаа хангаж байдаг. Түүнчлэн нийгэмших, өөрийгөө үнэлэх, цагийн менежмент, урам зориг өгөх хэрэгсэл болж байдаг. Та өөрийнхөө дурласан мэргэжлийн ажилдаа хүрснээр хувь хүний аз жаргалыг амтлах төдийгүй нийгэмд үзүүлэх үр ашиг нь их байдаг. Ингэснээр хувь хүний ертөнцийг үзэх өнцөг өөрчлөгдөж, хариуцлага бэрхшээлийг даван туулах чадвар сууж, сэтгэл зүйн тэнцвэрт байдал нь стрессийг бууруулдаг. Хүн бүрийн онцлог, үнэт зүйл, хүсэл эрмэлзлэлийг нэгтгэснээр ажилдаа өөриймсгөөр хандаж, бүтээмж нэмэгдэн сэтгэл ханамж болж ажилтан болон байгууллагын амжилтад сайнаар нөлөөлж байдаг.