ТҮЛХҮҮР ҮГ, ҮНДСЭН ОЙЛГОЛТУУД
Бие махбодын хэмжээс (Physical dimension болон):
Бие махбодын сайн сайхан нь зөвхөн өвчин эмгэггүй байх явдал биш, харин амьдралын хэв маягийг хэвийн байлгах явдал юм. Энэ ойлголтод байнгын эрүүл мэндийн үзлэг, дархлаажуулалт, аюулгүй байдлын урьдчилан сэргийлэх арга хэмжээ, халдварт өвчний илрүүлэлт, хангалттай унтах, тэнцвэртэй хооллолт, тогтмол дасгал хийх гэх мэт дадал зуршлууд орно. Мөн архи, тамхи болон бусад мансууруулах бодис зэрэг эрсдэлтэй зүйлээс зайлсхийх, багасгах явдал багтана.
Сэтгэл хөдлөлийн хэмжээс (Emotional dimension):
Сэтгэл хөдлөлийн сайн сайхан байдал нь өөдрөг үзэл, өөрийгөө үнэлэх, өөрийгөө хүлээн зөвшөөрөх, өөртэйгөө болон бусадтай харилцах мэдрэмжийг мэдрэх, даван туулах чадварыг багтаадаг. Мөн өөрийгөө халамжлах дадлага хийх, дотоод нөөц, тэсвэр тэвчээрээ нэмэгдүүлэх, стрессээс ангижрах арга замыг олох, сэтгэл ханамжтай харилцааг бий болгох; цаашлаад, бусдыг өрөвдөх сэтгэлтэй байх, аливаад хүлээлт үүсгэх болон цаг хугацааны талаар бодитой хандлагатай байх, хэзээ тусламж гуйхаа мэддэг байх зэрэг орно.