ӨӨРИЙН ҮНЭЛГЭЭ, СОРИЛ


Чацуутны үнэлгээ хийнэ. Ингэхдээ даалгавар 1, 2, 3-аар хийж гүйцэтгэсэн ханын самбар, ажлын хуудсуудаа солилцоно.  Өөрөөр хэлбэл А баг, Б багт; Б баг, В багт үнэлгээ хийнэ.

Дараах сорилыг хийж гүйцэтгэн, өөрийгөө үнэлээрэй.

1. “Бие махбодын сайн сайхан” хэмээх ойлголтод хамаарахгүй зүйлийг олоорой.

A. Эрүүл биетэй байх т

B. Дасгал хөдөлгөөн хийх

C. Өндөр, гоё биетэй байх

D. Эрүүл мэндийн үзлэгт хамрагдах

2. “Сэтгэл хөдлөлийн сайн сайхан” хэмээх ойлголтод хамаарахгүй зүйлийг олоорой.

A. Хэзээ ч уйлдаггүй байх

B. Өөрийн сэтгэл хөдлөлийг хүлээн зөвшөөрөх

C. Сэтгэл зүйн эмчилгээ хийлгэх

D. Сэтгэл санаагаа тайван байлгах

3. Дараах бодомжуудаас үнэнийг нь сонгоорой.

A. Дархлаагаа дэмжих нь бие махбодын сайн сайханд хамаарна.

B. Дасгал хөдөлгөөн хийх нь зөвхөн бие махбодын сайн сайханд хамааралтай.

C. Дасгал хөдөлгөөн хийх нь зөвхөн сэтгэл хөдлөлийн сайн сайханд огт нөлөөлөхгүй.

D. Бие махбод болон сэтгэл хөдлөлийн сайн сайхан нь хоорондоо холбоо хамааралгүй.

4. Дараах бодомжуудаас үнэнийг нь сонгоорой.

A. Сөрөг сэтгэл хөдлөлийг үгүйсгэх нь сэтгэл хөдлөлийн сайн сайханд хамаарна.

B. Өөрийгөө уучилж сурах нь сэтгэл хөдлөлийн сайн сайханд хамаарна.

C. Стрессийг багасгах аргад суралцах нь сэтгэл хөдлөлийн сайн сайханд хамаарна.

D. Сэтгэл хөдлөлөө хүлээн зөвшөөрөх нь сэтгэл хөдлөлийн сайн сайханд хамаарна.

5. Дараах 8 бодомжийг үнэн, худллаар нь ялган тэмдэглээрэй.

A. Сэтгэл хөдлөлийн сайн сайхныг олж авахад бие махбодын сайн сайхан нөлөөлнө.

B. Уйлах нь сэтгэл хөдлөлийн сайн сайхны төлөө хийж буй үйлдэл мөн.

C. Мэдрэмжээ бусадтай хуваалцах нь сэтгэл хөдлөлийн сайн сайхны төлөө хийж буй үйлдэл биш.

D. Бие махбодын сайн сайхан нь гоё биетэй харагдах тухай асуудал мөн.

E. Бусдын төлөө гэсэн сэтгэлтэй байх нь сэтгэл хөдлөлийн сайн сайхны илрэл мөн.

F. Сэтгэл хөдлөлийн сайн сайхан нь зөвхөн өөрийн мэдрэмжтэй холбоотой.

G. Зөв хооллолт нь бие махбодын сайн сайханд хамаарна.

H. Урьдчилан сэргийлэх үзлэг зэрэгт хамрагдах нь бие махбодын сайн сайханд хамааралгүй.

Нийтлэсэн: user 2023-05-08 11:41:11