ӨӨРИЙН ҮНЭЛГЭЭ, СОРИЛ


Чацуутны үнэлгээ хийнэ. Ингэхдээ даалгавар 1, 2, 3-аар хийж гүйцэтгэсэн ханын самбар, ажлын хуудсуудаа багууд солилцоно. Өөрөөр хэлбэл А баг, Б багт; Б баг, В багт үнэлгээ хийнэ гэсэн үг. (+) тавьж үнэлнэ.

Дараах сорилыг хийж гүйцэтгэн, өөрийгөө үнэлээрэй.

1. “Оюун ухааны сайн сайхан” хэмээх ойлголтод хамаарахгүй зүйлийг олоорой.

A. IQ өндөртэй байх.

B. Аливааг бодитоор харах.

C. Аливаад шүүмжлэлт сэтгэлгээгээр хандах.

D. Аливаад үнэн зөв дүгнэлт хийх.

2. “Дотоод ертөнцийн сайн сайхан” хэмээх ойлголтод хамаарахгүй зүйлийг олоорой.

A. Бусдыг танин мэдэж, ойлгохын тулд эргэцүүлэн бодох.

B. Өөрийн хийж буй зүйлсийн утга учрыг тунгаан бодох.

C. Сайхан ааш зантай байх.

D. Хүний амьдралын утга учрыг тунгаан бодох.

3. Дараах бодомжуудаас үнэнийг нь сонгоорой.

A. Оюун ухааны сайн сайхан нь олж авахад хэцүү зүйл.

B. Хүний хийж буй үйлдлээс түүний оюун ухааны сайн сайхан нь харагдана.

C. Оюун санааны болон дотоод ертөнцийн сайн сайхан нь хоорондоо холбоогүй.

D. Аливаад хуурамчаар хандахгүй байх нь оюун санааны сайн сайхантай холбоогүй.

4. Дараах бодомжуудаас худлыг нь сонгоорой.

A. Дотоод ертөнцийн сайн сайхан нь зөвхөн тунгаан бодох тухай асуудал юм.

B. Аливаад энэрэнгүй хандах нь дотоод ертөнцийн сайн сайхны илрэл мөн.

C. Өөрийгөө танихаар эрмэлзэх нь дотоод ертөнцийн сайн сайхны илрэл юм.

D. Дотоод ертөнцийн сайн сайхан нь амьдралын утга учрыг сонирхон, танихаар оролдох явдал юм.

5. Дараах 8 бодомжийг үнэн, худллаар нь ялган тэмдэглээрэй.

A. Дотоод ертөнцийн сайн сайхныг олж авахад оюун санааны сайн сайхан нөлөөлнө.

B. Шударга бус үйлдлийг дэмжих нь оюун санааны сайн сайханд хамаарна.

C. Үнэний талд зогсох нь оюун санааны сайн сайханд хамаарна.

D. Хэн нэгний оронд өөрийгөө тавьж үзэх нь дотоод ертөнцийн сайн сайханд хамаарна.

E. Хүн бүртэй сайхан харьцах нь оюун санааны сайн сайхны илрэл мөн.

F. Бусдыг ойлгохоор хичээх нь дотоод ертөнцийн сайн сайхны илрэл юм.

G. Шинэ санаа гаргах нь оюун санааны сайн сайхантай холбоогүй.

H. Аливааг олон талаас харах нь оюун санааны сайн сайхантай холбоогүй.

Нийтлэсэн: user 2023-05-08 11:52:26