ӨӨРИЙН ҮНЭЛГЭЭ, СОРИЛ


Чацуутны үнэлгээ хийнэ. Ингэхдээ даалгавар 1, 2, 3-аар хийж гүйцэтгэсэн ханын самбар, ажлын хуудсуудаа багууд солилцоно. Өөрөөр хэлбэл А баг, Б багт; Б баг, В багт үнэлгээ хийнэ гэсэн үг.

 

Дараах сорилыг хийж гүйцэтгэн, өөрийгөө үнэлээрэй.

1. “Хүрээлэн буй орчны сайн сайхан” хэмээх ойлголтод хамаарахгүй зүйлийг олоорой.

A. Ууланд алхахгүй байх.

B. Хог хаягдлыг дахин боловсруулах.

C. Гол усыг бохирдуулахгүй байх.

D. Өөрийн хэрэглээг багасгах.

2. “Нийгмийн сайн сайхан” хэмээх ойлголтод хамаарахгүй зүйлийг олоорой.

A. Хүн бүрийг ялгалгүй хандах.

B. Хүмүүсийн ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх.

C. Хамт олны уур амьсгалд анхаарах.

D. Нийгмээрээ баян чинээлэг байх.

3. Дараах бодомжуудаас үнэнийг нь сонгоорой.

A. Хамт олны уур амьсгал нийгмийн сайн сайхан гэдэгт хамаарна.

B. Нийгмийн сайн сайхны төлөө хувь хүн юу ч хийж чадахгүй.

C. Хүрээлэн буй орчны сайн сайханд хүмүүсийн хэрэглээ хамааралгүй.

D. Эрчим хүчний хэрэглээгээ хянах нь хүрээлэн буй орчны сайн сайханд нөлөөлөхгүй.

4. Дараах бодомжуудаас худлыг нь сонгоорой.

A. Хүрээлэн буй орчны сайн сайхны төлөө хийж болох олон үйлдэл бий.

B. Нийгмийн сайн сайхны төлөө хийж болох үйлдэл тун ховор.

C. Хамт олон дундаа эерэг уур амьсгал бүрдүүлэх нь нийгмийн сайн сайхны төлөөх үйлдэл мөн.

D. Хүн бүрийн олон талт байдлыг хүлээн зөвшөөрөх нь нийгмийн сайн сайхны төлөөх үйлдэл мөн. 

5. Дараах 8 бодомжийг үнэн, худллаар нь ялган тэмдэглээрэй.

A. Найз нөхөдтэйгөө сайхан харилцах нь нийгмийн сайн сайхны төлөөх үйлдэл биш.

B. Үрэлгэн хэрэглээндээ анхаарах нь хүрээлэн буй орчны сайн сайхны төлөөх үйлдэл мөн.

C. Хүрээлэн буй орчин болон нийгмийн сайн сайхан нь хоорондоо холбоотой.

D. Нийгмийн сайн сайхны төлөөх үйлдэл нь хүрээлэн буй орчны сайн сайханд нөлөөлж болно.

E. Хог хаягдлаа ангилан хаях нь хүрээлэн буй орчны сайн сайхны төлөөх үйлдэл биш.

F. Ан амьтанд ээлтэй байх нь хүрээлэн буй орчны сайн сайхны төлөөх үйлдэл мөн.

G. Нийгмийн гишүүдээс зарим нь л нийгмийн сайн сайхны төлөө үйлдэл хийж чадна.

H. Олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох нь нийгмийн сайн сайхны төлөөх үйлдэл биш.

Нийтлэсэн: user 2023-05-08 11:57:20