ТҮЛХҮҮР ҮГ, ҮНДСЭН ОЙЛГОЛТУУД


Санхүүгийн хэмжээс (FInancial dimension): Санхүүгийн сайн сайхан байдал нь мөнгөтэй харилцах харилцаа, өөрийн боломжоор амьдрах нөөцийг удирдах ур чадвар, санхүүгийн үндэслэлтэй шийдвэр гаргах, хөрөнгө оруулалт хийх, бодит зорилго тавих, богино болон урт хугацааны хэрэгцээ, яаралтай үед бэлтгэлтэй байж сурах зэргийг багтаана. Мөн хүн бүрийн санхүүгийн хэрэгцээ, нөхцөл байдал ялгаатай гэдгийг ухамсарлах тухай юм.


Мэргэжлийн хэмжээс (Occupational dimension): Мэргэжлийн сайн сайхан гэдэг нь таны үнэт зүйл, зорилго, амьдралын хэв маягт нийцсэн, сэтгэл ханамж өгдөг, амьдралыг сайжруулах ажил мэргэжилд суралцах, үүнд оролцох зэргийг багтаана. Мөн карьераа төлөвлөх, ажлынхаа сэтгэл ханамж, гүйцэтгэлийг үнэлэхэд нухацтай, идэвхтэй хандах хандлагын тухай юм.

Нийтлэсэн: user 2023-05-08 12:00:49