ӨӨРИЙН ҮНЭЛГЭЭ, СОРИЛ
Чацуутны үнэлгээ хийнэ. Ингэхдээ даалгавар 1, 2, 3-аар хийж гүйцэтгэсэн ханын самбар, ажлын хуудсуудаа багууд солилцоно. Өөрөөр хэлбэл А баг, Б багт; Б баг, В багт үнэлгээ хийнэ гэсэн үг.
Дараах сорилыг хийж гүйцэтгэн, өөрийгөө үнэлээрэй.
1. “Санхүүгийн сайн сайхан” хэмээх ойлголтод хамраарахгүй зүйлийг олоорой.
A. Санхүүгийн төлөвлөгөөтэй байх
B. Мөнгөө зөв зарцуулдаг байх.
C. Их мөнгөтэй байх.
D. Гэнэтийн нөхцөл байдалд санхүүгийн бэлтгэлтэй байх.
2. “Мэргэжлийн сайн сайхан” хэмээх ойлголтод хамаарахгүй зүйлийг олоорой.
A. Зөв мэргэжлээ сонгох.
B. Нэр хүнд өндөртэй мэргэжил сонгох.
C. Мэргэжлээсээ сэтгэл ханамж авах.
D. Ажил мэргэжлийн төлөвлөгөө гаргах.
3. Дараах бодомжуудаас үнэнийг нь сонгоорой.
A. Санхүүгийн сайн сайхан нь хүүхдэд хамааралгүй ойлголт.
B. Санхүүгийн сайн сайхныг олж авахын тулд их мөнгөтэй байх шаардлагатай.
C. Орлого, зарлагаа хянах нь санхүүгийн сайн сайхны төлөөх үйлдэл мөн.
D. Зөв хөрөнгө оруулалт хийх нь санхүүгийн сайн сайхны төлөөх үйлдэл биш.
4. Дараах бодомжуудаас худлыг нь сонгоорой.
A. Өөрийн хүсэл сонирхлоор мэргэжлээ сонгох нь мэргэжлийн сайн сайханд хамаарна.
B. Ажлаа хийхдээ жаргалтай байх нь мэргэжлийн сайн сайханд хамаарна.
C. Ажилдаа идэвхтэй хандах нь мэргэжлийн сайн сайханд хамааралтай.
D. Мэргэжлийн сайн сайхан нь зөвхөн ажлаа сайн хийх тухай юм.
5. Дараах 8 бодомжийг үнэн, худллаар нь ялган тэмдэглээрэй.
A. Ажилдаа ач холбогдол өгч ажиллах нь мэргэжлийн сайн сайханд хамаарна.
B. Хүн бүрийн санхүүгийн байдал ялгаатайг ойлгох нь санхүүгийн сайн сайханд харааралтай.
C. Санхүүгийн сайн сайхныг олж авахын тулд заавал санхүүгийн байгууллагад хандах хэрэгтэй.
D. Хэт үрэлгэн байдалдаа хяналт тавих нь санхүүгийн сайн сайханд хамаарахгүй.
E. Мэргэжлийн сайн сайхныг олж авахын тулд мэргэжлээ зөв сонгох шаардлагатай.
F. Ажлаа бодитоор үнэлж дүгнэх нь мэргэжлийн сайн сайханд хамааралтай.
G. Санхүүгийн нөөц боломжоо мэдэж байх нь санхүүгийн сайн сайханд хамаарахгүй.
H. Хүнд мөнгө зээлэхгүй байх нь санхүүгийн сайн сайханд хамаарна.