ХИЧЭЭЛИЙН ЯВЦ


  Үйл ажиллагааны агуулга  Арга зүй  Нөөц хэрэглэгдэхүүн 
   1  Хүний эрх, хүүхдийн эрхийг зургаар илэрхийлэх Бие даан ажиллах дасгал 
Хэлэлцүүлэг 
1.1 Хүний эрхийн түгээмэл тунхаглал ба Хүүхдийн эрхийн конвенц 
2 Хүний эрхийн ба хүүхдийн эрхийн комик бүтээх Багаар ажиллах дасгал 
Хэлэлцүүлэг 
1.2 Зурагт комик бэлдэх загвар
3 “Хүний эрхийн процесс загвар” даалгавар гүйцэтгэх Багаар ажиллах дасгал 
Хэлэлцүүлэг
1.3 Бүлгийн ажлын хуудас
4 Хүний эрх хичээлийн хүрээнд үнэлгээ хийх Нэгдсэн 
Хэлэлцүүлэг
1.4 Үнэлгээний хуудас, асуултууд 
5 Хүчирхийлэлгүй сургуулийн зан үйлийн код Нэгдсэн 
дүгнэлт
1.5 Загвар жишээ

Үйл ажиллагаа 1. Хүний болон хүүхдийн эрхийг зургаар илэрхийлэх

  1. Хүний эрх, хүүхдийн эрх нь нийгэм, улс төр, хувийн олон асуудлуудтай холбоотой байдаг. Хүүхэд хүний эрхийн тухай текст болон бичгэн хэлбэртэй агуулгыг уншаад шууд ойлгоход бэрхтэй байдаг учраас энгийн хялбаршуулсан дүрс зургаар илэрхийлэхийн тулд  багш дараах хэрэглэгдэхүүнийг бэлтгэнэ. Үүнд, 
    - Өнгийн цаас
    - Цагаан цаас
    - Тосон болон усан будаг, өнгийн харандаанууд
    - Хайч
    - Цавуу
    - Стикер
    - Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Хүүхдийн эрхийн конвенцын хураангуй гэх мэт.
  2. Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Хүүхдийн эрхийн конвенцын аль нэг агуулгаар хураангуй танилцуулга бэлтгэнэ. Сурагчид хураангуйтай танилцсаны дараа оролцогч бүр нэг эрхийг сонгоно.
  3. Сонгосон эрхийг хэрхэн яаж уран зургаар илэрхийлэх талаар бодно. Төрөл бүрийн сонин сэтгүүл, ном, интернет зэрэг эх сурвалжаас санаа авч зургаа зурахыг сануулна. Зургаа ямар өнгөөр зурсан, яагаад тэр өнгийг сонгосон тухайгаа тайлбарлахыг хүснэ.
  4. Хүн бүр нэг эрхийг сонгон зурсны дараа хамтын комик зураг гаргаад зургийн утга санааг бусдад дэлгэрүүлэн тайлбарлана.

Багшийн чиглүүлэг, дүгнэлт

Багш дараах байдлаар хүний  болон хүүхдийн эрхийн тухай нэгтгэн дүгнэж болно. Хүүхдийг эрхийг нэгтгэн дүгнэхийг жишээгээр харуулав.

  • Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн эрхийн тухай конвенц нь дэлхийн улс орнууд хүүхдийнхээ эрхийг сахин хамгаалахаа амласан чухал хэлэлцээр юм. 
  • Хүүхдийн эрхийн тухай конвенцод хүүхэд гэж хэнийг хэлэх, тэд ямар эрх эдлэх, тэдгээр эрхийг хэрэгжүүлэхэд төр ямар үүрэгтэйг тайлбарласан байдаг. 
  • Хүүхдийн бүх эрх хоорондоо салшгүй холбоотой, бүгд эн тэнцүү ач холбогдолтой, тэдгээрийг хүүхдээс булаан авах эрх хэнд ч байхгүй. 
  • Хүний эрхийн ангиллын талаар мэдээллийг дэлгэрүүлж судлах нь зүйтэй юм. Мөн Монгол улсын Үндсэн хуульд заасан эрхүүдийг улс төр, эрх зүйн шалгуураар 

              1. Нийгэм эдийн засгийн эрх 
              2. Улс төрийн эрх, эрх чөлөө 
              3. Хувийн эрх, эрх чөлөө гэж ангилсныг 
судалж эдгээр ангилал тус бүрд хамрах эрхүүдийг сурагчдаар бүлэглүүлэх нь ач холбогдолтой юм. 

https://esd.mnier.mn/content/194

Нөөц хэрэглэгдэхүүн 1.1
Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын хураангуй

 

Нөөц хэрэглэгдэхүүн 1.2. Хүүхдийн эрхийн конвенцын хураангуй

Ялгаварлан гадуурхахгүй байх. Хүүхдийн эрх ашгийг дээдлэх. Хүүхдийн эрх ашгийг дээдлэх. Хүүхдийн эрхийг бодитоор хэрэгжүүлэх.
Гэр бүлийн зүгээс хүүхдээ дэмжих. Эсэн мэнд төрж, өсөж, хөгжих эрх. Овог нэр, иргэний харьяалалтай байх эрх. Эцэг эхтэйгээ хамт байх эрх
Хүүхдийн үзэл бодлыг хүндэтгэх Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх. Итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх эрх. Эвлэлдэн нэгдэх эрх.
Мэдээлэл авах эрх. Хувийн нууцтай байх эрх. Хүчирхийллээс хамгаалах эрх. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрх.

 

Үйл ажиллагаа 2. Хамтын комик бүтээх

Оролцогчдыг 6-8 хүний бүрэлдэхүүнтэй багт хувааж, Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Хүүхдийн эрхийн конвенцын заалтуудтай холбоотой богино хэмжээний зурагт комик хийлгэнэ. Тухайн зурагт комик нь хүний эрхийн болон хүүхдийн эрхийн нэг заалтыг илэрхийлсэн байж болно. Эсвэл 2, 3 эрхийг хамтад нь багтаасан комик бүтээж болно. 
Зурагт комикийн загвар жишээ. Зурагт комик нь хар цагаан аль эсвэл өнгөтөөр байж болох бөгөөд дан зурган өгүүлэмжтэй аль эсвэл зурагны дээд доод буланд тодорхой харилцан яриа, тайлбартай байж болно. Зурагт комик нь 1 нүүрэн дээр багадаа 6-аас доошгүй үзэгдлийг илэрхийлсэн байхаар тооцоолон нийтдээ 12 үзэгдлээс хэтрэхгүй байхаар зурсан байна.
Оролцогч бэлдэж ирсэн зурагт комикоо хамт олондоо танилцуулж, өөрийн үзэл бодлыг хуваалцана.
Тухайн зурагт комикуудыг багш, эцэг, эх асран хамгаалагч, олон нийтийн хүрээнд сурталчлан таниулна.

Багшийн чиглүүлэг, дүгнэлт

  • Дээрх хэлэлцүүлгийн үр дүнд үндэслэн багш хүний болон хүүхдийн эрхийн талаар тайлбар хийнэ. 
  • Сурагчдын бүтээлийг олон нийтэд таниулах үйл ажиллагааг зохион байгуулна.

Нөөц хэрэглэгдэхүүн 1.3. Загвар комикс

 

Үйл ажиллагаа 3. Хүний эрхийн процесс загвар

Хүний эрхийг зааж сургах, нийгэмд төлөвшүүлэх арга хэлбэрүүд нь олон янз байх боловч олонх мэргэжилтнүүд “хүний эрхийг тусгай нэмэлт хичээлээр бус харин одоогийн мөрдөж буй сургалтын агуулга, хөтөлбөрүүдэд нягт уялдуулан шингээх замаар суралцагчдад мэдлэг, чадвар хандлага төлөвшүүлэх нь илүү үр дүнтэй” гэж үзэж байна. Хүүхдийн эрхийн боловсролыг ерөнхий боловсролын агуулгатай нэгтгэн интеграцичлах арга замуудыг тодорхойлох, багш нар өөрсдийн үйл ажиллагааны нэгэн хэсэг болгох нь илүү үр дүнтэй.
 

Багшийн чиглүүлэг, дүгнэлт

Багш “Хүний эрхийн процесс загвар”-ын зураглалыг тараан өгөх бөгөөд сурагчид хосоор ажиллан, нийгэм, хамт олон, сургууль, гэр бүлийн орчинд буй хүний эрхийн асуудлыг сонгон авч, уг загварт өгөгдсөн алхмуудын дагуу ажиллана. Уг  даалгаврыг гүйцэтгэсний үр дүнд, багшийн хувьд цаашид хүүхдийн эрхтэй холбогдох тодорхой асуудлуудыг танин мэдэж, хэрхэн ажиллах чиг баримжаа, хувийн төлөвлөлттэй болно.            

Нөөц хэрэглэгдэхүүн 1.4. Хүний эрхийн процесс загвар


 

Үйл ажиллагаа 4. Хүний эрх хичээлийн хүрээнд үнэлгээ хийх нь

Дараах чиглэлээр өөрийн үнэлгээ хийх материал боловсруулна. Үүнд:
1. Асуулт, тест; Асуулт, тест боловсруулахдаа дараах зүйлд анхаарна.  Үүнд:

  • Асуулт, тест, даалгаврын тавил, бүтэц, агуулга, аргачлал ойлгомжтой байх
  • Асуулт, тест, даалгавар нь хэрэглээний болон байгаль орчин, нийгэм, эдийн засгийн асуудлыг хөндсөн байх
  • Асуулт, тест, даалгавар нь тухайн зорилтот бүлгийн нас, сэтгэхүйн түвшинд тохирсон байх
  • Асуулт, тест, даалгаврын гүйцэтгэлийг үнэлэх шалгуур, зааварчилга тодорхой байх

Үнэлгээ 1. Эрхээ эрэмбэлцгээе

  • Хүний эрхийн картуудыг урьдчилан бэлдсэн байна. 
  • Багуудад адил хэмжээтэйгээр тараан өгнө. 
  • Багууд картыг чухал, чухал бишээр эрэмбэлэн ангилна.
  • Дээрээс доош \Daimond хэлбэрээр\ байрлуулж, яагаад ингэж эрэмбэлснээ тайлбар хийнэ
  • Бусад нь ингэж эрэмбэлсэнтэй санал нийлж байгаа эсэх, нийлэхгүй бол яагаад вэ? \Хамгийн дээр, доор байрласан эрхүүдийг тайлбарлах\
  • Энэ дасгал дээр зөв буруу хариулт байхгүй. Хүүхдийн бүх эрхүүд ач холбогдолтой бөгөөд хоорондоо уялдаа холбоотой.
  • Энэ дасгалыг хүүхдийн эрхийг таниж мэдэх, баг дотроо санаа бодлоо илэрхийлэх, нэг итгэл үнэмшилтэй болох, эрхүүдийг эрэмбэлэх нь яагаад хэцүү байсан бэ? гэдгийг ойлгуулах зорилгоор ажиллуулсан гэдгийг тайлбарлана.  
  • Хэрвээ танай улсад дайн дажинтай, эсвэл хямрал зөрчил мөргөлдөөнтэй хэцүү нөхцөл байдал үүссэн бол энэ эрхүүдийн байрлал өөрчлөгдөх үү? гэх мэтээр асуудал дэвшүүлэн ярилцах

 

Багшийн чиглүүлэг, дүгнэлт

Хэлэлцүүлгийн явцад багш дараах мэдээллийг нэмж тайлбарлана. Эрхийг эрэмбэлэх гэдэг нь ямар эрхийг сурагч хамгийн эхэнд нэрлэж, тэргүүнд авч үзэж байгаа нь чухал биш гэдгийг дээр өгүүлсэн. Хүүхдүүд (багууд) үйл ажиллагааны дараа эрхийн төрлүүдийг янз бүрээр эхэнд авч үзсэн байх нь тодорхой. Иймд энэ эрх хамгийн чухал нь гэж тодруулга чиглүүлэг өгөхөөс илүүтэйгээр хүний эрх гэдэг бол бүгд чухал байдаг, энэ эрх үүрэг ач холбогдол багатай гэж орхиж болдоггүй гэдэг талаас нь тайлбар өгч багийн ажлыг сайшаах нь зүйтэй.

Нөөц хэрэглэгдэхүүн 1.5. Диамонд загвар

Үнэлгээний загвар: Диамонд хэлбэртэй дараах загвар дээр эрхүүдийг дээрээс доош байрлуулах бөгөөд диамондын оройд хамгийн чухал шаардлагатай эрхүүд байрлах бол, диамондын голд хамгийн түгээмэл, хэрэгцээтэй эрхүүд, диамондын хамгийн доор чухал биш, ач холбогдолтой багатай гэж бодож байгаа эрхүүдийг байрлуулна.

 

Нөөц хэрэглэгдэхүүн 1.6. Үнэлгээ 2

Сургууль болон амьдарч буй орчин дахь хүүхдийн эрхийн талаар мэдлэг, ойлголт, хандлагаа дээшлүүлэх олон арга зам бий. Иймд хамтдаа үүрэг хариуцлагаа тодорхойлцгооё дасгал ажиллуулж болно.

  • Та бусдын өмнө ямар үүрэг хариуцлага хүлээх вэ? Зураг дээр байрлуулан бичнэ үү?
  • Би, гэр бүл, сургууль, олон нийт, Засгийн газрын түвшинд ямар үүрэг хариуцлага хүлээх вэ?


Хариулт 1. 
Би- Хүндэтгэх, хамгаалах, хангах. Бусдын эрхийг хүндэтгэх, бусдад үзэл бодлоо илэрхийлэх боломж олгох
Гэр бүл- Гэр бүлээс чинь гаргаж байгаа шийдвэрүүд өөрт чинь ямар нөлөө үзүүлж байгааг анхаарах 
Сургууль-Сургуулиас сурагчдыг үзэл бодлоо илэрхийлэх явдлыг дэмждэг, идэвхжүүлдэг
Олон нийт- Орон нутгийн засаг захиргаа нь хүүхэд залуучуудын дуу хоолойг сонсдог, мэдээллийн хэрэгсэлтэй байх тухайлбал, сурагчийн сонин
Засгийн газрын түвшинд- Зорилтот бүлгүүдийн эрх ашгийг хамгаалсан хууль, дүрэм, журам баталж гаргадаг байх       

Үйл ажиллагаа 5. Хүчирхийлэлгүй сургуулийн зан үйлийн код

Зан үйлийн код нь сургуулийн орчинд аливаа хүчирхийлэл гарахаас хамгаалах гол хэрэгсэл болдог. Иймд өөрийн сургуульд мөрдөх зан үйлийн кодыг боловсруулахад суралцах даалгаврыг сурагчдаар гүйцэтгүүлж болно

Багшийн чиглүүлэг, дүгнэлт

Үүний дараа дараах асуултыг асуух замаар хичээлийн хүрээнд үзсэн ойлголтыг нэгтгэн дүгнэнэ.

  1. Багш мэдэх ёстой зүйл:
  1. Зан үйлийн код гэдэг нь сургуулийн орчинд дэг журмыг хангах үүднээс бүх гишүүдийн зан үйлийг зөвшөөрөх болон хориглох тухай хэм хэмжээ юм. Энэхүү хэм хэмжээг дэлхийн зарим улс орнууд сургуулийн орчинд хүчирхийлэл гарахаас урьдчилан сэргийлэх гол арга хэрэгсэл гэж үзэн хэрэгжүүлдэг байна. Манай улсад сургуулийн орчныг хүчирхийлэлгүй байлгахын тулд сургууль бүр бүх гишүүдэд зориулсан зан үйлийн кодтой байх нь ач холбогдолтой гэж үзэж байна. 
  2. Хүчирхийлэлгүй сургуулийн зан үйлийн код нь: 
  • Суралцагсад, сургуулийн удирдлага, багш нар, бусад ажилтнууд, эцэг эх, асран хамгаалагчид болон олон нийтийн оролцоотойгоор боловсруулагдсан байна.
  • Эдийн засгийн, сэтгэл зүйн (аман болон бичгийн), бэлгийн болон бие махбодийн хүчирхийлэл, арьс, хэл, соёл, шашин шүтлэг, хүйсийн байдлаар ялгаварлах, бусдыг хэл амаар доромжлох болон гэмтээх, бэлгийн мөлжлөг болон сургуулийн орчны хэсэг болон бүлэг хүмүүсийн таагүй харилцаанаас хамгаалсан байдал нь тодорхой байна. 
  • Сургуулийн орчин дахь тааламжгүй байдлаас шалтгаалж хэн нэгэнд гэмтэл, хохирол учруулахаас хамгаалсан байна 
  • Зан үйлийн тааламжгүй байдлын үр дагаврыг тодорхойлсон, тайлбарласан (зан үйлийн кодыг хэн нэг нь зөрчвөл сургуулийн удирдлагын зүгээс түүнд зохих арга хэмжээ авах тухай) байна
  • Суралцагсад, сургуулийн удидлага, бусад ажилтнууд, эцэг эхчүүд, төгсөгчид, олон нийтийн оролцоо чухал ач холбогдолтой болохыг тодорхой харуулсан байна. 

 

Нөөц хэрэглэгдэхүүн 1.7.

Агуулга 
Оршил 
Үүрэг хариуцлага (сургууль, эцэг эх, суралцагч)
Суралцагчдаас хүлээх зан үйлийн код
Дүрэм журам
             Сургуулийн автобусанд мөрдөх дүрэм
             Хориотой эд зүйлс
             Зэвсэг болон бусад хориотой обьект
Сахилгын код
            Сургуулийн хурал
            Зөвшөөрөгдсөн арга хэмжээ
            Багш оюутныг ангиас хөөх тухай
            Түр зогсоох ажиллагаа
            Хөөх үйл явц
            Хүсэл гаргах ажиллагаа
            Суралцагчийн эсрэг хүйсийн ялгаварлал ба бэлгийн дарамт 
            Танхайрах
            Эцэг эхийн хүлээх үүрэг хариуцлага

Суралцагчаас хүлээх зан үйлийн кодыг дараах байдлаар боловсруулж болно. 

  • Шаардлагатай үед туслалцаа хүсэх
  • Насанд хүрэгсэд болон найз нөхдөөсөө тусламж авах
  • Дүрэм журам билүүлэх
  • Тааламжгүй нөхцөл байдлаас зайлсхийх
  • Эд хөрөнгийг зөв хэрэглэх, гамтай байх
  • Сайн найз нөхөр байх, танхайрахгүй байх
  • Өөрөө бахархах, бусдаас айдаггүй байх
  • Насанд хүрэгчидтэй чөлөөтэй харилцах
  • Сургууль, олон нийтийн үйл ажиллагаанд оролцох
  • Бусад суралцагчдад сайн үлгэр дуурайл үзүүлэх
  • Хичээлээс гадуурх үйл ажиллагаанд идэвхтэй оролцох
  • Гэрийн даалгавраа бүрэн дүүрэн, сайн биелүүлэх
  • Насанд хүрэгчид болон найз нөхөдтэйгээ хүндэтгэлтэй харилцах
  • Эелдэг зөөлөн байх, ямагт үнэнийг хэлэх
  • Өөртөө болон бусдад үнэнч байх, үүргээ биелүүлэх
  • Өөрийн үйлдэлд хариуцлага хүлээх
  • Арьс, хүйс, шашин шүтлэг, нийгэм эдийн засгийн байдал болон бусад ялгаа бүхий байдлаас үл хамааран тэгш гэдэгт итгэх
  • Өөрөөсөө өөр сонирхолтой найз нөхдөө хүндэтгэх
  • Багш болон бусад хүмүүстэй хамтран ажиллах
  • Буруу зүйлийн эсрэг зөв шийдвэр гаргахад мэдлэг боловсролоо ашиглах, төлөвлөх

Эдгээр сурагчаас хүлээх зан үйлийн кодыг бага, дунд, ахлах сургуулийн сурагчдаас хүлээх зан үйлийн код гэж тусгайлан зааж өгч болно.  
Зан үйлийн код нь 

  • Сургуулиас зохион байгуулж буй бүхий л үйл ажиллагааны үед
  • Сургуулиас автобусны буудал хүрэх замд
  • Сургуулийн автобус болон автобусны буудал дээр
  • Сургуулиас зохион байгуулсан аялал зугаалга, спортын арга хэмжээ, клубын үйл ажиллагааны үед мөрдөнө.

Энэхүү кодыг сурагчид, ажилтан, эцэг эхчүүд, асран хамгаалагчид, олон нийтийн оролцоотойгоор боловсруулж сургуулийн удирдлага батлах ёстой бөгөөд тодорхой хугацаанд жишээлбэл гурван жил тутамд бүх гишүүдийн оролцоотойгоор шинэчилж, сайжруулна. Зан үйлийн кодыг боловсруулахад сургуулийн удирдлага тодорхой удирдамж гарган, чиглүүлэг өгнө

Нийтлэсэн: Altansukh 2023-05-08 14:29:39