УНШИЖ СУДЛАХ МАТЕРИАЛ


Ногоон бүтээгдэхүүн ба тогтвортой хэрэглээ

Ногоон бүтээгдэхүүн гэдэг нь ногоон худалдан авалтыг дэмжсэнээр дахин ашигласан материалаар хийсэн бүтээгдэхүүний зах зээл нэмэгдэж, байгаль орчинд нөлөөлж буй үйлдвэрлэл, бүтээгдэхүүний тоо багасан, эх дэлхийд тулгамдаж байгаа ус, эрчим хүчний хэрэглээ буурч, хог хаягдлын асуудлууд багасаж байна. “Ногоон худалдан авалт” гэдэг нь аливаа бүтээгдэхүүнийг худалдаж авахдаа үнэ ба чанарыг харгалзан үзэхийн зэрэгцээ байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийг авч үзэж сонголт хийхэд оршдог.

Ажлын байран дахь ногоон худалдан авалтад хэрэг болохуйц зарим жишээ:

Зураг 3.1.Ажлын хэрэглээний ногоон бүтээгдэхүүн

Хуванцарын хэрэглээг багасгах зөвлөмжүүд
ХХI зууны хүрээлэн буй орчны хамгийн тулгамдсан асуудлуудын нэг нь хуванцрын хэрэглээ болоод байгаа билээ. Хуванцраас татгалзах хоёр гол шалтгаан бий. Үүнд:

  1. Хуванцар байгальд шингэдэггүй. Өдөрт дэлхий даяар хэдэн сая хуванцар буюу хуванцар савтай бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлэгдэж, тэдгээрээс гарах түм буман хуванцар хаягдал гарч байна. Тэдгээрийг тусгай технологиор үгүй хийхгүй л бол бүгд дэлхий дээр мөнхөд үлдэх аюултай юм.
  2. Хуванцрын бүтцэд Бисфенол А хэмээх хүний эрүүл мэндэд олон талын хор уршигтай бодис ордог. Мөн хар тугалга гэх мэт химийн олон хорт бодис ялгардаг. Эдгээр хорт бодисийн нөлөөгөөр үргүйдэл, үр зулбалт, түрүү булчирхайн үрэвсэл, чихрийн шижин, мэдрэлийн согог, хөхний хорт хавдар үүсэх эрсдэлтэйг олон судалгаа нотолжээ. Хамгийн аюултай нь хуванцрын хор нөлөө шууд мэдэгддэггүй ба хорт бодисууд аажим аажмаар хүний биед шингэж, эрүүл мэндэд алсуур нөлөөлдөг.

Бид нэг өдөр шийдээд л өөрсдийгөө хүрээлсэн тоо томшгүй хуванцар эдлэлээс бүгдээс нь ангижирч чадахгүй. Харин эрүүл мэндээ хамгаалахын тулд, цаашлаад хүрээлэн буй орчиндоо багахан ч гэсэн эерэг өөрчлөлт гаргахын тулд зарим нэг хуванцрын хэрэглээгээ багасгах бүрэн боломж бий.


Зураг 3.2. Хуванцарын хэрэглээг багасгах зөвлөмж
 

Нийтлэсэн: admin 2023-05-10 10:54:18