ДААЛГАВАР 1.4
Ажиллах заавар
Миний хүсч байгаа зүйл надад хэрэгтэй зүйл мөн үү?
Сурагчид зурган өгөгдлөөс өөрт нэн шаардлагатай хэрэгцээгээ тодорхойлно. Дараа нь суурь ба өндөр түвшний хэрэгцээг нэг шугаманд эрэмбэлэх дасгал ажиллана.
Даалгавар
Миний хүсч байгаа зүйл надад хэрэгтэй зүйл мөн үү?
1. Эдгээр эд зүйлсийн аль нь чухал вэ?
2. Эндээс суурь хэрэгцээ, өндөр түвшний хэрэгцээг ялган эрэмбэлнэ үү.
Энэ дасгалын хүрээнд сурагчид тогтвортой хөгжлийн үндсэн ойлголтыг авч, нөөц, эд баялаг хязгаарлагдмал, ирээдүй хойч үеийн өмнө үүрэг хүлээж, ухамсартай байх ёстой гэсэн ойлголттой болно.
Нийтлэсэн: Altansukh 2023-05-19 16:39:22