ДААЛГАВАР 1.5


Ажиллах заавар

Хүүхдийн эрхийн  ойлголт дээрээ тулгуурлаж асуудлын шийдлийг хамтдаа олцгооё. 

Даалгавар
Сонгож авсан асуудлын учир шалтгаан, түүнээс үүсч буй үр дагаврыг асуудлын мод аргыг ашиглан шийдвэрлэнэ. Та бүхэн доор байгаа хүүхдийн зам тээврийн осол гэсэн асуудлын шалтгаан, асуудлаас үүсэн гарч буй үр дагаврын зураглалын загварыг жишээ болгон асуудлын модыг зураарай.

Асуудлын модыг зурж дууссаны дараа асуудлаас үүсч гарч байгаа үр дагаврыг шийдвэрлэх гарц, шийдлүүдийг хамтдаа ярилцаж гаргана уу. Гарц шийдлийг олохдоо учир шалтгаануудыг үйл ажиллагаа болгож бичнэ үү. Жишээлбэл, “Хүүхдийн зам тээврийн осол” гэсэн асуудал дээр шийдэл нь дараах байдлаар гарч ирнэ.

Нийтлэсэн: Altansukh 2023-05-19 16:43:42