ДААЛГАВАР 4.2
Ажиллах заавар
Туршилт хийх
Чулуун мандал нь хоорондоо хил зааг бүхийн хэд хэдэн хавтангаас тогтох бөгөөд түүнийг тектоникийн хавтан гэнэ. Одоогоор мэдэгдсэн 30 гаруй хавтан байгаагийн 10 том бусад нь жижиг хавтан. Хавтангууд уян налархай астеносферийн дээгүүр хэвтээ чиглэлд шилжин хөдөлж, сая сая жилийн дотор харилцан өөрчлөгдөж байжээ (Зураг 1). Тектоникийн хавтангуудын шилжилт уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлөх үү? Дүгнэлт бичээрэй.
Даалгавар. Туршилт хийх
- Зууван дугуй дүрс хайчилж, цэнхэр өнгөөр будна. Түүн дээр голдож, зэргэдийн шугам татаж дэлхийн бөмбөрцөг хийнэ. Экваторын шугамыг тэмдэглэнэ.
- Эх газрын дүрсүүдийг хайчилж, шар өнгөөр будна.
- Зураг 2,1 дээр үзүүлсэн хэлбэрээр дэлхийн бөмбөрцөг дээр эх газруудыг байрлуулна. Энэ үед тухайн газрын уур амьсгал ямар байсныг ярилцаж бичнэ.
- Экваторт ойртох тутам уур амьсгал халуун болно. Тектоникийн хавтангийн шилжилтийн үед эх газруудын уур амьсгал хэрхэн өөрчлөгдсөн байж болох вэ? Хүснэгтэд бичээрэй.
Хугацаа | Уур амьсгал | |||||
Еврази | Африк | Хойд Америк | Өмнөд Америк | Австрали | Антарктид | |
225 сая жилийн өмнө | ||||||
150 сая жилийн өмнө | ||||||
100 сая жилийн өмнө | ||||||
Одоо |
- Тектоникийн хавтангуудын шилжилт уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлөх үү? Дүгнэлт бичээрэй.
Нийтлэсэн: user 2023-04-20 10:11:05