ДААЛГАВАР 6.2


Ажиллах заавар

Туршилт хийх 
Уур амьсгалын өөрчлөлтөөс болж туйлын мөс хайлахад ямар үр дагавар гарахыг туршилтаар үзүүлж, үр дагаврыг дүгнэж бичээрэй. Эх сурвалж: https://www.weareteachers.com/climate-change-activities/

Даалгавар

Хэрэглэгдэхүүн: Баримлын шавар, мөс, ус, усан будаг, 2 хуванцар сав
Туршилт хийх заавар: Хоёр савныхаа 1/2 –ийг баримлын шавраар дүүргэнэ. Энэ нь хуурай газрыг төлөөлнө. Үлдсэн зайд ус хийнэ. Усаа хэт дүүргэхгүй хийгээрэй. Усны түвшин адил байх хэрэгтэй. Усны түвшинг саван дээр зурж тэмдэглэнэ. Будаг ашиглан усаа цэнхэр өнгөтэй болгоорой.
Эхний саванд хуурай газрыг мөсөөр бүрхэнэ. Нөгөө саванд усыг мөсөөр бүрхээрэй. Хуурай газар дээр байрлуулсан мөс өмнөд туйлыг, усан дээр байрлуулсан мөс хойд туйлыг төлөөлнө. Хэсэг хугацааны дараа мөс хайлахад усны түвшин болон өнгө, хуурай газарт ямар өөрчлөлт гарч байгааг асуултын дагуу дүгнэж бичээрэй. Хойд ба Өмнөд туйлд ямар өөрчлөлт гарч байна вэ? Тэнд ямар ямар амьтад амьдардаг болохыг санаарай. Тэдний амьдралд ямар өөрчлөлт гарах вэ?

Нийтлэсэн: user 2023-04-20 10:15:04