ӨӨРИЙН ҮНЭЛГЭЭ, СОРИЛ
Уур амьсгалын өөрчлөлтийн боловсролын агуулгын хүрээнд ойлгож, мэдсэн зүйлсээ ашиглан дараах үгийн сүлжээг бөглөнө үү.
Доорх асуултад хариулан босоо баганад тохирох үгийг олно уу?
Хөндлөнгөөр:
- Агаарыг бохирдуулагч эх үүсвэрүүдийн нэг болох дулааны цахилгаан станцын түлшний нэр юу вэ?
- Үйлдвэрээс гарсан хорт хийнүүд агаар мандалд гарч усан дусалтай нэгдэн газар буух үйл явцыг юу гэж нэрлэдэг вэ?
- Нартай өдрийн үргэлжлэх хугацаа их, халуун, дулаан уур амьсгалын бүс нутагт ихэвчлэн ашигладаг сэргээгдэх эрчим хүчний төрлийг нэрлэнэ үү.
- Хүн төрөлхтөнд тулгамдаж буй хамгийн чухал асуудал юу вэ?
- Цөлжилтийг идэвхжүүлдэг байгаль экологийн асуудлын нэг
- Дэлхийн нийт хүчилтөрөгчийн ихэнх хувийг ялгаруулах Амазонкын ширэнгэн ойг хүний ямар эрхтэнтэй зүйрлэдэг вэ?
- Хүрээлэн буй орчинг бохирдуулагч гол эх үүсвэрийг нэрлэнэ үү.
- Дэлхийн дулааралд өртөж хүнс тэжээл нь хомсдож буй өмнөд туйлын амьтан
- Фреон, метан, нүүрсхүчлийн хий агаар мандалд ихээр хуримтлагдсанаас явагдаж буй нэгэн өөрчлөлтийг нэрлэнэ үү.
- Дэлхийн дулааныг тогтоон барих үүрэгтэй уг хий нь хүний буруутай үйл ажиллагаанаас болж зохих хэмжээнээсээ ихсэн дэлхийн температурыг нэмэгдүүлж байна. Энэ ямар хий вэ?
Нийтлэсэн: user 2023-04-20 10:17:34