МОДУЛИЙН АГУУЛГА, АРГА ЗҮЙ


Энэхүү сургалтын модуль нь сургалтад оролцогчдын харьяа орон нутгийн хүрээнд хүрээлэн буй орчинд тулгамдаж буй бодит асуудлууд, жишээн дээр ажиллах, мэдээлэл боловсруулах замаар оролцогчид өөрсдийн дүгнэлт гаргах байгалийн нөөцийг тогтвортой ашиглах, хамгаалах мэдлэг, ойлголтыг олон нийтэд төлөвшүүлэхэд агуулга, арга зүйгээр удирдан чиглүүлэхэд хөтөч болно.

Сэдэв Агуулга Арга зүй, арга хэрэгсэл
1 Амьд биеийн харилцан хамаарал
  • Эго ба эко түүний ялгаа
  • Экосистем
  • Экосистемийн үйлчилгээ
Оролцоонд суурилсан арга зүй
Хэрэглэх арга:
  • Хэлэлцүүлэг хийх
  • Кэйс судалгаа хийх
  • Тоглоом тоглох гэх мэт
2 Экологийн ул мөр тооцох
  • Экологийн ул мөр
  • Монголчуудын экологийн ул мөр
  • Экологийн ул мөрийн нөлөөллүүд
Оролцоонд суурилсан арга зүй
Хэрэглэх арга:
  • Хэлэлцүүлэг хийх
  • Тоглоом тоглох / Нэг сав ундааны экологийн ул мөр/
3 Байгалийн нөөцийн тогтвортой ашиглалт
  • Байгалийн нөөц
  • Байгалийн нөөцийн ангилал
  • Байгалийн нөөцийг тогтвортой ашиглах
Оролцоонд суурилсан арга зүй
Хэрэглэх арга:
  • Хэлэлцүүлэг хийх
  • Тоглоом тоглох /Самартай тоглоом/
4 Нутгийн брэнд эко ундаа хийх арга Оролцогчидтой хэлэлцүүлэг явуулж тухайн орон нутгийнх нь давуу тал, бусдаас ялгарах өвөрмөц онцлогыг өөрсдөөр нь гаргуулж ирнэ. Оролцогчид гаргаж авсан мэдээлэл дээрээ тулгуурлан өөрийн орон нутгийн онцлог шинжийг шингээсэн нутгийн брэнд эко ундаа хийх бичил төсөл бичнэ. Оролцоонд суурилсан арга зүй
Хэрэглэх арга:
  • Хэлэлцүүлэг хийх
  • Төсөл бичих

Тухайн сэдвийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх, мөн оролцогч талуудад мэдлэг, ур чадвар, хандлагыг хөгжүүлэх, төлөвшүүлэхийн тулд оролцоонд суурилсан суралцахуйн загвараар сургалтыг төлөвлөж хэрэгжүүлэхийг зөвлөж байна. 
Оролцоонд суурилсан суралцахуй (participatory learning)-н загвар: Оролцоонд суурилсан суралцахуй нь орон нутгийн иргэдийн санал бодлыг нэн тэргүүнд тавьдаг, оролцогчдын хамтын үйл ажиллагаанд түшиглэсэн суралцахуйн арга юм.
Оролцоонд суурилсан суралцахуйгаар дамжуулан оролцогчид орон нутгийн амьдрал, нөхцөл байдлын талаарх мэдлэгийг судалж, хуваалцахаас гадна шийдвэр гаргах, орон нутагтаа өөрчлөлт оруулах арга хэмжээг төлөвлөж, хэрэгжүүлэх боломжтой.
Оролцоонд суурилсан суралцахуй нь ямар асуудалд анхаарал хандуулж байгаа, аль бүлэгт зөвлөлдөж байгаа зэргээс хамааран өргөн хүрээний арга, техникүүдийг ашигладаг бөгөөд энэ нь оролцогчдод идэвхтэй суралцах ур чадвар, өөртөө итгэх итгэлийг бий болгодог бүтээлч сургалтын үйл явц юм. 

Оролцоонд суурилсан суралцахуйг дараах 4 үе шаттайгаар төлөвлөн хэрэгжүүлнэ.

4. Хянан шалгаж, баталгаажуулах

Төлөвлөгөөний төсөл, үр дүнгийн тайланг баталгаажуулна. Гол үр дүнг оролцогч талуудад танилцуулна. Энэ нь ямар ч төлөвлөгөө, төсөл байхаас үл хамааран бүх салбарын хэрэгцээ, хүсэл тэмүүллийг аль болох үнэн зөв илэрхийлэхийг баталгаажуулахад оршино

 

1. Сургалт, судалгаа мэдээлэл цуглуулах

Орон нутгийн нөхцөл байдлыг судлах, мэдээлэл цуглуулах нь оролцогчдыг итгэл үнэмшилтэй болгоход нөлөөлдөг тул оролцоонд суурилсан суралцахуйн эхний үе шат нь судалгааны үйл явц байх болно. Оролцогчид сургалтад хамрагдсаны дараа тогтсон арга техникийг ашиглан судалгааны мэдээлэл цуглуулна. Багш гүйцэтгэх хугацааг төлөвлөнө.

3. Хамтын үйл ажиллагаанд оролцох

Төлөвлөлтийн үе шатуудаас үүссэн асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх хөтөлбөр, даалгаврыг боловсруулах үйл явц байна. Үйл ажиллагааг хамтран гүйцэтгэхдээ оролцоонд суурилсан суралцахуйн үндсэн философи, зарчим, дүрмүүдийг баримтална.

 

2. Шинжилгээ хийх, шийдлийг тодорхойлох

Дараагийн шат нь цуглуулсан өгөгдлийг нэгтгэх, дүн шинжилгээ хийх, оролцогч талуудад танилцуулах, форматыг нэгтгэх явдал юм. Үүнийг янз бүрийн аргаар хийж болох боловч үр дүн нь гол асуудал, бэрхшээлийг тодруулж, тэргүүлэх чиглэл, боломж шийдлүүдийг тусгасан тайлан эсвэл төлөвлөгөөний төсөл байх нь чухал.

Оролцоонд суурилсан суралцахуйн зарчмууд

Оролцоонд суурилсан суралцахуй нь нарийн тогтсон шинжлэх ухаанч арга биш тул яг юуг, яаж хийх нь харилцан адилгүй байж болно. Гэсэн хэдий ч бүх оролцогч талуудын оролцоонд буюу оролцооны ерөнхий философид суурилдаг тул дараах зарчмуудыг баримтална. Үүнд:

(i) Өндөр оролцоотой, интерактив байх

  • Урьдчилан төлөвлөсөн асуулт, хайрцагласан үйл ажиллагаа гэхээс илүүтэйгээр харилцан ярианд тулгуурлах
  • Оролцогчдод олон янзын арга замаар оролцох боломж нь нээлттэй байх

(ii) Өргөн хүрээг хамарсан байх

  • “Хүрэхэд бэрх” эсвэл “ховор сонсогддог” зорилтот бүлгүүдэд чиглэсэн байх тухайлбал, илүү уламжлалт зөвлөлдөх уулзалтад ховор оролцдог олон нийтийн хэсгүүдэд чиглүүлэх
  • Унших, бичихэд бэрхшээлтэй хүмүүсийг хамруулах тул өргөн хэрэглэдэг харааны аргуудыг ашиглах

(iii) Зөвхөн “нэг удаагийн” арга хэмжээ биш тасралтгүй үргэлжлэх үйл явц байх

  • Олон нийтэд чиглэсэн янз бүрийн зөвлөлдөх, оролцооны хөтөлбөрүүдтэй байх
  • Судалгаа, санал хүсэлт авах; шийдлүүдийг төлөвлөх, хамтын үйл ажиллагаанд оролцох; хянан шалгаж баталгаажуулах гэсэн 4 үе шаттай байх

(iv) Тодорхой үйл ажиллагаанд чиглэсэн байх болно

  • Орон нутгийн иргэдийн амьдралын чанарыг сайжруулах бодитой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд чиглэсэн байх
  • Олон нийтээс тодорхойлсон үйл ажиллагааны төлөвлөгөө нь төслийн баталгаажуулах гол үр дүн болох тул оролцогч талууд хэрэгжүүлэх амлалттай байх

(v) Уян хатан байх

  • Янз бүрийн нөхцөл байдалд, өөр өөр бүлэгтэй ажиллахад зориулагдсан олон төрлийн арга, техникүүдтэй байх

Оролцоонд суурилсан суралцахуйд баримтлах 10 үндсэн дүрэм 

Оролцоонд суурилсан суралцахуй нь сургалтад оролцогчид сурсан зүйлээ өөрийн байгууллага, хамт олонд хүргэж, сургагч багшийн арга барил, оролцооны хэрэгслийг орон нутагтаа үргэлжлүүлэн ашиглах боломжтой. Иргэдийн оролцоотой суралцах нь эцсийн дүндээ хүмүүст бэрхшээлийг олж илрүүлэх, даван туулах ур чадварыг олгодог ач холбогдолтой.

Нийтлэсэн: user 2023-04-21 02:56:43