БАЙГАЛИЙН НӨӨЦИЙН ТОГТВОРТОЙ АШИГЛАЛТ


Эцэг эх, олон нийт, багшид зориулсан сургалтын агуулга, арга зүй

АЛХАМ 1. СУРГАЛТ, СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАХ: 

Сургалтын эхэнд оролцогчдыг сэдэлжүүлэх зорилгоор дараах асуултыг ашиглан чөлөөт хэлэлцүүлэг эхлүүлэх бөгөөд уг хэлэлцүүлгийн төгсгөлд оролцогчдын байгалийн нөөц, түүний тогтвортой ашиглалт сэдвийн хүрээнд суурь ойлголт ямар түвшинд байгааг олж мэдэж болно.

1) Дараах зүйлсийн аль нь байгалийн нөөцийн тогтвортой байдалд хамаарах вэ?

А. Эрчим хүч
Б. Биологийн төрөл зүйл
В. Агаар, уур амьсгал
Г. Бүгд

2) Байгаль орчныг хамгаалах 3R зарчим гэж юу вэ?

А. Ариглах /Reduce/
Б. Ангилах /Recycle/
В. Ашиглах /Reuse/
Г. Бүгд

3) Ойн зарим чухал бүтээгдэхүүнд хамаарахыг сонгоно уу?

А. Мод
Б. Хүнс
В. Резин
Г. Бүгд

4) Зэрлэг ан амьтдыг хамгаалахын тулд дараах арга хэмжээнүүдийн алийг нь ашиглаж болох вэ?

А. Модыг огтолж ойн цэвэрлэгээг тогтмол хийх хэрэгтэй
Б. Шим мандлын нөөц газар, Тусгай хамгаалалтай газар нутгийн хэмжээг нэмэгдүүлэх
В. Ховордсон амьтдыг хамгаалахад онцгой анхаарал хандуулах хэрэгтэй 
Г. Бүгд

5) Байгалийн нөөцийг тогтвортой байлгахын тулд дараах аргуудын алийг нь ашигладаг вэ?

А. Цахилгаан эрчим хүч, усны хэрэглээг хязгаарлах замаар
Б. Автобус, галт тэрэг гэх мэт нийтийн тээврийн хэрэгслийг ашиглах
В. 3R зарчмыг ашиглах
Г. Бүгд

Дээрх асуултууд нь ямар нэг зөв буруу гэсэн хариулт байхгүй, аль болох олон оновчтой хувилбар сонгож байна тэр хүн байгалийн нөөцийн тогтвортой ашиглалтын талаар тодорхой хэмжээнд ойлголттой байна гэсэн үг.
Хэлэлцүүлгийн дараа: Орон нутгийн байгалийн нөөц ашиглалтын нөхцөл байдлыг судлах зорилгоор оролцогчдод дараах агуулгын хүрээнд мэдээлэл цуглуулах даалгавар өгнө: Өгөгдсөн даалгавраар оролцогч өөрийн орон нутгийн байгалийн нөөцийн зохисгүй ашиглалтын талаарх жишээнүүдэд үнэлгээ өгнө. Хүснэгтэд бичигдээгүй жишээ байвал хүснэгтийн доор нэмэлтээр оруулж бичнэ.

Орон нутагт байгалийн нөөцийг ашиглаж буй жишээ Шалтгаан /тухайн асуудалд хүргэж буй үүсгэгч хүчин зүйлийг бичнэ/ Байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөг үнэлэх үнэлгээ
Бага Дунд Их
1 Бэлчээр ашиглалт        
2 Ойн мод бэлтгэл        
3 Самар, жимс түүх        
4 Ан агнуур        
5 Уул уурхай        
6 Гол, мөрөн, гүний ус зэрэг ус ашиглалт        
           

 

АЛХАМ 2. ШИНЖИЛГЭЭ ХИЙХ, ШИЙДЛИЙГ ТОДОРХОЙЛОХ

Алхам 2 эхлэхийн өмнө оролцогчдыг 5-6 хүнтэй багуудад хуваана: Багууд нутаг орныхоо байгаль орчинд хамгийн ихээр тулгамдаж буй асуудлыг нэгтгэн дүгнэж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийн үнэлгээг ихээс бага руу эрэмбэлж бичээд ярилцана. Үүний дараа тулгарсан асуудал, бэрхшээлийг даван туулахад орон нутгийн иргэдийн оролцоотой, шийдэж чадах асуудлыг тодорхойлж бичнэ.
Багийн гишүүн бүр үйл ажиллагаанд идэвхтэй оролцож өөрсдийн санаа бодлыг тусгах ёстойг сайтар сануулж хэлэх хэрэгтэй.

Орон нутагт нөөцийг тогтворгүй ашиглаж буй жишээ үнэлсэн дарааллаар Оролцож шийдвэрлэх боломжтой эсэх
1 Бэлчээрийн доройтол  
2 Ойн доройтол  
3 Ойн дагалдах баялгийн хомсдол  
4 Ан амьтны тоо толгойн хорогдол  
5 Хариуцлагагүй уул уурхайн нөлөөгөөр эвдэрсэн газар  
6 Усны хомсдол  
     
     

Багуудын гаргасан саналыг бусад багуудад танилцуулна. Танилцуулга хийхдээ тухайн асуудлыг шийдвэрлэх арга замыг монголчуудын байгалиа хамгаалж ирсэн уламжлалт арга, туршлагатай холбон тайлбарлана.
Баг тус бүр саналуудаа танилцуулсны дараа багш монголчуудын байгалиа хайрлаж, хамгаалж ирсэн уламжлалт арга, туршлагын тухай нэгдсэн ойлголтыг өгөх бөгөөд тухайн мэдээллээр монголчууд байгалийн нөөцөө хэрхэн тогтвортой ашиглаж байсан тухай мэдээллийг хамтад нь олгоно. 

 

АЛХАМ 3. ХАМТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОХ

Алхам 2-т дурдсан байгалийн нөөцийн тогтворгүй ашиглалтын талаар жишээдээс “Бэлчээрийн доройтол”-г сонгон авч түүний сөрөг нөлөөллийг бууруулахын тулд хийх үйл ажиллагааны төлөвлөгөө зохиох даалгаврыг багуудад өгнө. Ингэхдээ багуудад харгалзах дүрүүдийг хуваарилна. Дүрийг хуваарилахдаа багийн ахлагч нараар сугалуулах байдлаар зохион байгуулна. Баг тус бүр шийдвэрлэх арга зам, шийдлийг ярилцахдаа өөрт оногдсон дүрийн зүгээс сайтар бодож боловсруулах ёстойг анхаарна уу.

Өөрсдийн сонгож авсан дүрийн өмнөөс өгөгдсөн асуудлыг шийдвэрлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж бусад багуудад танилцуулна. 

АЛХАМ 4. ХЯНАН ШАЛГАЖ, БАТАЛГААЖУУЛАХ

Багш өмнөх 3 алхмыг амжилттай зохион байгуулж дууссаны дараа Алхам 3-т яригдсан бэлчээрийн доройтлоос орон нутагт үүссэн сөрөг нөлөөлөл, бусад асуудлыг шийдвэрлэх арга замуудыг санал асуулга байдлаар дахин нягталж нэгтгэн орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлж болох нэгдсэн төлөвлөгөөг хамтдаа гаргана. Төлөвлөгөө гаргахдаа дараах загварыг ашиглах бөгөөд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны зорилго, үр дүнг SMART байх тал дээр анхаарах хэрэгтэй. 

Хийх үйл ажиллагаа Хариуцах эзэн Хугацаа Үр дүн
1        
2        
3        
4        
5        

 

Нийтлэсэн: user 2023-04-21 03:06:12