СУРГАГЧ БАГШИД ЗОРИУЛСАН ЗӨВЛӨМЖ


  • Энэ хичээл нь үндэсний сургагч багш нарт зориулсан сургалт тул сургалтад оролцогчдын дунд хүрээлэн буй орчны тогтвортой байдал, байгалийн нөөцийн тогтвортой ашиглалтын талаар нэгдсэн ойлголт бий болгохын тулд аль болох бүх хүмүүсийг хамруулсан хэлэлцүүлэг хийж, бусад улс, орон нутагт хэрэгждэг туршлагыг судлан, хэлэлцүүлэгт нь оролцогчдыг дэмжих хэрэгтэй.
  • Оролцогчдын зүгээс байгалийн нөөцийн тогтвортой ашиглалт сэдвийг заахтай холбоотой шинэ санаа, туршлага гарч болох ба энэ үед тухайн санаа, туршлагад төвлөрөн ярилцаж, бодит ажил болгон хэрэгжүүлэх урам зориг өгөхийг хичээгээрэй.
  • Хүрээлэн буй орчны тогтвортой байдал, байгалийн нөөцийн тогтвортой ашиглалтын тухай заахад мэдлэг, чадвараас илүү тухайн оролцогчдын орон нутгийн онцлог, тулгамдаж буй асуудлуудыг судалж мэдсэн байх нь илүү чухал тул оролцогчдын дунд нээлттэй асуулт асуух байдлаар бүх талын мэдээллийг цуглуулж авах боломжтой. Хичээлийн явцад оролцогчдыг дэмжсэн уур амьсгал, харьцаа, хандлага төлөвшүүлэхэд багшийн зүгээс анхаарах нь зүйтэй.
Нийтлэсэн: user 2023-04-21 03:06:57