СУРГАЛТЫН АГУУЛГА АРГА ЗҮЙГ ТХ-ИЙН ЗОРИЛГУУДТАЙ УЯЛДУУЛАН ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖ
Энэхүү сургалтын модульд санал болгосон сэдэв, агуулга, арга зүй нь ТХБ-ын тодорхой нэг хэсгийг хөндсөн тул сургагч багш та цаашдын сургалтын агуулга, арга зүйг ТХ-ийн дараах зорилгуудтай уялдуулан баяжуулж, хөгжүүлэх бүрэн боломжтой.
Химийн хорт бодис, агаар, ус, хөрсний бохирдол, хордуулалтыг бууруулах | Тогтвортой амьдралын зан үйл, хэв маяг, тогтвортой хөгжилд оруулах хувь нэмэр зэрэг мэдлэг, ур чадварыг эзэмшсэн байх | ||
Усны бохирдолыг багасгах, бохир усыг эргэлтэд оруулах, дахин аюулгүй ашиглах замаар усны чанарыг сайжруулах технологийг нэвтрүүлэх, усан санг хамгаалах | Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх | ||
Зохистой ажлын байрыг бий болгох, орон нутгийн соёл, бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих | Тогтвортой, уян хатан дэд бүтцийг хөгжүүлэх | ||
Гамшгийн эрсдэлийг бууруулах | Хаягдлыг багасгах, эргэлтэд оруулах, дахин ашиглах | ||
Уур амьсгалтай холбоотой гамшигтай тэмцэх, дасан зохицох чадавхыг бэхжүүлэх | Далай тэнгис, эрэг орчмын экологийн сөрөг нөлөөллийг бууруулах, загас агнуурын асуудлыг хөндөх | ||
Хуурай газрын экологийн сөрөг нөлөөллийг бууруулах, нөхөн сэргээх, хамгаалах, ойн нөөцийн тогтвортой байдлыг хангах, цөлжилттэй тэмцэх, биологийн олон янз байдлыг хамгаалах | Байгаль орчинд ээлтэй технологийг боловсруулах, өндөр бүтээмжтэй технологийн ашиглалтыг нэмэгдүүлэх |
Нийтлэсэн: user 2023-04-21 03:14:07