ҮНДСЭН ОЙЛГОЛТУУД
Брэнд бүтээгдэхүүн: Бүтээгдэхүүн ба үйлчилгээг бусдаас ялган танихад зориулагдсан нэр томьёо, тэмдэг, лого, дизайн буюу тэдний хослолыг брэнд гэнэ.
Эко бүтээгдэхүүн: нь түүний орц, найрлага зэрэг үйлдвэрлэлийн явц болон хэрэглээнээс үлдэх хаягдал нь байгальд хоргүй дахин боловсруулагдах сав баглаа боодолтой, хөрсөнд хурдан шингэх хог хаягдалгүй бүтээгдэхүүний нэршил тэмдэглэгээ юм.
Ногоон технологи: Энэ нь ногоон өнгийг өгүүлж буй утга биш. Харин оюун ухаант хүн төрөлхтний зохиосон бүтээл бидний хүрээлэн буй орчинд урт ба удаан хугацаанд эерэгээр нөлөөлөх хүчин зүйл юм ."Ногоон" зохион бүтээлт бол ихэвчлэн байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй, аюулгүй байдал ба эрүүл ахуйг хангасан, хаягдлаа дахин ашиглах буюу нөхөн сэргээгдэх түхий эд хэрэглэдэг зэрэг олон давуу талыг багтаасан байдаг.
Эко шошго: Ногоон бүтээгдэхүүн ба хүрээлэн буй орчны ялгааг тодорхойлсон олон улсын нэрийг Эко шошго гэж нэрлэдэг. Европын Холбооны Зөвлөл нь 1992-д эко шошгоны системийг бий болгосон.