ХИЧЭЭЛИЙН ЯВЦ


Сургалтын явц хугацаа Чиглүүлэгчийн үйл ажиллагаа
Асуултын боломжит хувилбар
Суралцагчдын үйл ажиллагаа
Хариултын боломжит хувилбар
Алхам 1: Өнөөгийн төлөв байдлыг тодорхойлох
  • Суралцагчдыг 5 хүний бүрэлдэхүүнтэй хэд хэдэн багт хуваана
  • Орон нутгийнхаа жимсний ундаа үйлдэрлэл, байгалийн гаралтай бүтээгдэхүүний өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлж, дүгнэлт гаргах даалгавар өгнө.
Дараах асуудлаар чиглүүлэн ажиллана.
  • Манай орон нутагт жимсний ундааны хэрэглээ хэр өсөж байна гэж чи үздэг вэ?
  • Манай орон нутагт жимсний ундаатай холбоотой ямар тулгамдсан, шийдвэрлэвэл зохих асуудлууд байна вэ?
  • Манай орон нутгийн брэнд жимсний ундааг тогтвортой хөгжүүлэх, ашиглалт, хэрэглээний ямар давуу болон сул талууд юу байна вэ?
  • Худалдаанд гарч байгаа уух зүйл, тэдгээрийг даган ямар сөрөг зүйл ажиглагдаж байна вэ?
  • Сөрөг зүйлийг яаж зөв зүйтэй шийдэх боломжууд байна вэ?
  • Суралцагчид багт хуваагдана
  • Суралцагч бүр өөрийнхөө бодлыг дэвтэртээ тэмдэглэн бичнэ.
  • Багийн гишүүд баг дотроо өөрийн бичсэн хариултыг уншиж танилцуулаад саналаа нэгтгэнэ. Ингэхдээ дараах хүснэгтийг ашиглана. 
Давуу тал Сул тал Аюуп занал Боломж гарц
       
       
Алхам 2: Асуудалд шинжилгээ хийх Багуудын ажлын үр дүнтэй танилцана.
Жимсний ундааны хэрэглээтэй (эрүүл мэнд, хог хаягдал, орчны бохирдол, эдийн засаг.гм) холбоотой маш олон асуудлууд байна. Яагаад ийм асуудал, ийм нөхцөл байдал үүсэж байна вэ?
Энэхүү асуудал нь орон нутгийн байгаль орчин, нийгэм, эдийн засагт ямар нөлөө үзүүлдэг вэ?
Багууд ажлынхаа үр дүнд үндэслэн дүгнэлтүүд гаргана.
Алхам 3: Хүсэн хүлээж буй үр дүнгээ тодорхойлох Ирээдүйд танай орон нутагт өөрсдийн брэнд жимсний ундаатай болбол хэрэглээ, ашиглалт, байгалийн нөөцийн зохистой ашиглалтын шилдэг туршлага болж амжилттай хөгжсөн байна гэж өөдрөгөөр төсөөлөн үр дүнгээ тодорхойлох даалгавар өгнө.
Энэ асуудалд орон нутгийн бодлого хэрхэн холбогдох вэ?
Энэ асуудалд чиний амьдралын зорилго хэрхэн холбогдох вэ?
Энэхүү асуудлыг шийдвэрлэвэл ямар эерэг үр дүнд хүрнэ гэж хүсэж буйгаа
тодорхойлон бичнэ.
Алхам 4: Шийдвэрлэх асуудлаа тодорхойлох Эдгээр үр дүнгээс өөрийн болон орон нутгийнхаа иргэдийн тусламжтайгаар шийдэх боломжтой асуудлыг ялган тодорхойлох даалгавар өгнө.
  • Энэ асуудлыг шийдвэрлэхэд та нарын сонголтууд юу вэ?
  • Энэ асуудлыг яаж шийдэж болох вэ?
  • Энэ асуудлыг шийдвэрлэхэд та нарын гаргасан ямар сонголт нь хамгийн сайн тохирох вэ?
Багшийн чиглүүлсэн асуултад баримжаалан үйл ажиллагааг
гүйцэтгэнэ.
Алхам 5: Асуудал шийдвэрлэх төлөвлөгөөгөө боловсруулах Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд ямар эх үүсвэрүүд хэрэгтэй байна вэ?
Төлөвлөгөө боловсруулахдаа ямар алхмуудыг зайлшгүй багтаах хэрэгтэй вэ?
  • Давуу болон сул талыг дахин авч үзэх
  • Бие дааж болон бусдын дэмжлэгтэйгээр хийж гүйцэтгэх ажлуудаа ялгаж тодорхойлох
  • Төлөвлөгөөнийхөө хэрэгжилтийн үр дүнг хэрхэн мэдэх вэ?
Төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд
шаардлагатай цаг хугацаа, хүний нөөц, хөрөнгө мөнгөний
асуудлаа тодорхойлон бичнэ.
Алхам 6: Төлөвлөгөөнийхээ амжилтыг үнэлэх Төлөвлөгөөний хэрэгжилтийг ямар арга замаар яаж үнэлэх талаар шийдвэр гаргах даалгавар өгнө. Энэ төлөвлөгөө болж байна уу? Эсвэл болохгүй байна уу?
гэдгийг хэрхэн яаж үнэлэх арга замаа боловсруулна.
Алхам 7: Төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх Төлөвлөгөөний хэрэгжилтийн явц, үр дүнтэй холбоотой санал, зөвлөгөө өгнө. Төлөвлөгөөнийхөө хэрэгжилтийн явц, үр дүнг 2 удаа танилцуулна.
Зөвлөмж Энэхүү хичээлийг явуулахын өмнө суралцагчид төсөл бичих арга зүйн тодорхой мэдлэгтэй байх нь хичээлийн явц, үр дүнд чухал нөлөө үзүүлэх тул та өмнө нь энэ талаарх хичээлийг зохион байгуулаарай. 
Суралцагчдын боловсруулж буй төлөвлөгөө нь бодитойгоор тэд өөрсдөө болон орон нутгийн иргэдийн тусламжтайгаар, санхүүгийн томоохон эх үүсвэр шаардагдахгүйгээр хэрэгжих боломжтой байх ёстойг тэдэнд сануулж, боловсруулалт хийхэд зөвлөгөө өгч ажиллаарай

Багшийн чиглүүлэг, дүгнэлт, тайлбар

Багш сургалтын явцад дараах зүйлд анхаарал хандуулна. Үүнд:

  • Төслийн судалгааны сэдэв сонгоход чиглүүлэх
  • Алхмын дагуу үйл ажиллагааг алгасах, орхигдуулахгүй байхад анхаарах
  • Төслийн явцад суралцагчдыг багаар ажиллуулахыг зорих
  • Төслийн багт багш, судлаач, сурагчид, эцэг эхийн төлөөлөлийг оролцуулах
  • Үйл ажиллагааны цикл бүрд тохирсон дасгал, даалгавар, сорил туршилтуудыг боловсруулж хэрэгжүүлэх төлөвлөлт хийх
  • Тайлант өдөрлөгт бэлтгэх /пресентац, илтгэгч, төслийн судалгааны гол санаа, шийдэл, нотолгоо/

Нөөц хэрэглэгдэхүүн. Төсөлд суурилсан суралцахуйн загвар

Бие даан ажиллах дасгал

Нийтлэсэн: user 2023-04-21 03:51:18