ТҮЛХҮҮР ҮГ, ҮНДСЭН ОЙЛГОЛТУУД
Байгаль орчин: Организмын харилцан үйлчлэлцдэг, түүнд нөлөөлдөг амьд ба амьгүй биетийн харилцан шүтэлцээг хэлнэ.
Байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн: Байгаль орчинд хор хөнөөл учруулахгүй, байгаль экологийн тэнцвэрт байдал муудахад хүргэдэггүй, найрлагадаа химийн хорт бодис агуулаагүй, байгалийн гаралтай түүхий эд орц найрлагатай, ус, энерги эрчим хүч хэмнэж, үйлдвэрлэлийн явцад байгаль, амьтанд хамгийн бага хор хөнөөл учруулдаг бүтээгдэхүүнийг хэлнэ.
Боксит: Хөнгөн цагааны хүдэр
Байгалийн нөөц: Хүний гараар бүтээгдээгүй, байгальд байдаг, хүмүүсийн оршин тогтнох хэрэгсэл юм. Үүнд: ус, хөрс, ургамал, амьтан, шууд ба боловсруулсан хэлбэрээр ашигладаг эрдсүүд хамаарагддаг. Байгалийн нөөц хүмүүсийн хоол унд, хувцас, орон байр, түлш эрчим хүч, аж үйлдвэрийн түүхий эдийн эх үүсвэр нь болдог.
Газрын тос: Petroleum гэсэн грек гаралтай латин үг газрын тос бол газрын хэвлийд байрласан олон төрлийн нүүрс устөрөгчдөөс тогтох шингэн, шатах ашигт малтмал юм.
Хүрээлэн буй орчин: Амьд биеийн (хүмүүс, амьтан, ургамал) оршиж буй орчин, нөхцөлийг хэлнэ.
Эго: Хүмүүс өөрийгөө бусдаас онцгой гэж бодсон итгэл үнэмшлийг тодорхойлсон нэр томьёо юм. Нийгмийн олон талт харилцаа ЭГО гэх ойлголтыг сайн талаас авч үздэг боловч байгаль орчин талаас нь ЭГО гэх ойлголт нь эсрэг утга агуулах ба хүмүүс дан ганц хэрэглэгч биш гэдэг утгыг илэрхийлдэг.
Экосистем: Бүх амьд биет, түүний дотор ургамал, амьтан, организмын бие биетэйгээ болон тодорхой газар дахь агаар, шороо, нар, хөрс, уур амьсгал, уур амьсгал зэрэг элементүүдтэй харилцан үйлчлэлийг багтаасан өргөн системийг экосистем гэж нэрлэдэг.
Экосистемийн үйлчилгээ: Хүн төрөлхтний байгаль, дэлхийгээсээ үнэ төлбөргүйгээр хүртэж буй үр ашиг юм.
Экологийн ул мөр: Хүний үйл ажиллагааны нөлөө буюу бидний хэрэглээ, үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн, түүнээс гарах хог хаягдлын хэмжээг биологийн үржил шимт газар нутгийн талбайн хэмжээнд харьцуулан тооцсон үзүүлэлтийг экологийн ул мөр гэнэ.