ДААЛГАВАР 1.2


Ажиллах заавар

Бидний өдөр тутамд хэрэглэдэг бүтээгдэхүүн нь олон шат дамжлагыг дамжин бидний гар дээр ирдэг. Тэгэхдээ хүрээлэн буй орчинд асар том ХАР ул мөр үлдээж байдаг. Үүнийг экологийн ул мөр гэх ойлголтоор тайлбарладаг. Нэг ширхэг ундааг үйлдэрлэхэд ямар түүхий эд хэрэглэдэг, тэдгээрийг ямар шат дамжлагаар үйлдвэрлэдэг болохыг тодорхойлоорой.

Даалгавар

  1. Боксит буюу хөнгөн цагааны хүдэр нь ундааны сав үйлдвэрлэх үндсэн түүхий эд болдог. Бокситыг ямар шат дамжлагаар боловсруулж, ундааны сав хийдэг вэ? Дараах зургийг ашиглан ундааны сав үйлдвэрлэх шат дамжлагыг зөв дарааллаар байрлуулна уу.

  1. Жүржийн ундаа үйлдвэрлэх шат дамжлагыг дараах зургийг ашиглан зөв дараалалд оруулаарай.

  1. Жүржийн ундаа үйлдвэрлэхэд амт оруулагч сахрыг чихрийн манжингаас гаргаж авдаг. Чихрийн манжингаас сахар гаргаж авах үйлдвэрийн шат дамжлагыг дараах зургийг ашиглан зөв дараалалд оруулна уу.

  1. Жүржийн ундаа үйлдвэрлэхэд мөн эрчим хүч хэрэглэнэ. Эрчим хүчний үндсэн түүхий эд нь газрын тос юм. Газрын тос буюу нефтийг үйлдвэрлэх, тээвэрлэх шат дамжлагыг дараах 7 зургийг ашиглан зөв дараалалд оруулж, гаргана уу.

  1. Монгол улс 30,000 т жүржийн ундаа үйлдвэрлэхийн тулд жүржийг Хятад улсаас, харин Хятад улс жүрж тариалахад зарцуулах түлш шатахууныг ОХУ-аас тээвэрлэн авчээ.

Үүний эерэг ба сөрөг шалтгаануудыг H-хэлбэрийн диаграммын баруун, зүүн талд бичиж, 1-10 оноогоор үнэлгээ хийсэн үр дүн, цаашид шийдвэрлэх саналыг H-хэлбэрийн диаграммын төвд тэмдэглэнэ үү. 

Сөрөг шалтгаанууд

Гадаадаас түүхий эдийг авч ундаа үйлдэрлэх нь манай улсын эдийн засагт хэр ашигтай вэ?

Сайн биш 1 2 3 4 5 6 7 8 9 10 Сайн
Эерэг шалтгаанууд

 

 

   

 

Нийтлэсэн: user 2023-04-21 04:42:09