ДААЛГАВАР 2.1
Ажиллах заавар
АМЬДРАЛЫГ ТАНЬ ӨӨРЧИЛЖ БОЛОХ /ТҮҮНЧЛЭН АМЬД БАЙГАЛИЙГ МААНЬ Ч САЙЖРУУЛЖ БОЛОХ/ 10 АСУУЛТ
Маргааш томоохон өөрчлөлтийг хийхийн тулд өнөөдөр багахан алхмыг хийцгээе
- 10 асуулт бүхий энгийн сонжоог бөглөөд, хүмүүс бидний экологид үзүүлж байгаа ул мөр маань ямар хэмжээнд байгааг олж мэдэцгээе.
- Дараа нь өөрсдийн үлдээж буй экологийн ул мөрөө хэрхэн бууруулж болохыг бодож олцгооё. /Жич: Ойлгомжтой болгох үүднээс зарим тоог ойролцоогоор авсан болно/
Даалгавар
Асуулт бүрээс авсан оноогоо нэгтгэн өөрийнхөө оноонд хамаарах тайлбарыг уншаарай.
10-20: Сайн байна. Та бол байгаль орчинд ихээхэн мэдрэмжтэй иргэн, хэрэглэгч, нийгмийн зүтгэлтэн юм байна. Таны үйлдэл манай дэлхий байгаль орчинд огт аюулгүй. Таны экологийн ул мөр жилд 2-4гга буюу 20,000-40,000м2 байна. Та өөрийнхөө оноог улам сайжруулах хүсэлтэй байгаа бол байгаль орчныг хамгаалах шинэ санааг байнга идэвхтэй эрэлхийлээрэй.
20-30: Муугүй, гэхдээ л та зарим нэг зүйлсээ сайжруулах хэрэгтэй. Таны экологийн ул мөр жилд 4-6гга буюу 40,000-60,000м2 байна. Хэрэв бүх хүн тань шиг байдаг бол бидэнд 2-3 дэлхий хэрэгтэй болно. Тэгэхээр та өөрийн экологийн ул мөрөө багасгахын тулд байгальд ээлтэй алхмуудыг хийж, байгаль дэлхийдээ өөрийн хувь нэмрээ оруулаарай
30-40: Тун муу. Та өөртэйгөө нэлээд ажиллах хэрэгтэй юм байна. Хэрэв дэлхий дээрх хүн бүхэн тань шиг байх юм бол бидэнд багадаа 3, цаашлаад 4 дэлхий хэрэгтэй болно. Та өөрийн экологийн ул мөрөө багасгахын тулд өдөр тутмын бүхий л үйл ажиллагаандаа байгальд ээлтэй алхмуудыг хэрэгжүүлж, байгаль дэлхийдээ өөрийн хувь нэмрээ оруулах зайлшгүй шаардлага үүссэн байна.