СУРГАГЧ БАГШИД ЗОРИУЛСАН ЗӨВЛӨМЖ


  • Энэ хичээл нь үндэсний сургагч багш нарт зориулсан сургалт тул сургалтад оролцогчын дунд энх тайван ба үл хүчирхийллийн талаар нэгдсэн ойлголт бий болгохын тулд аль болох бүх хүнийг хамруулсан хэлэлцүүлэг хийж, бусад улс орны туршлагыг судлан, хамтдаа хэлэлцэхэд нь оролцогчдыг дэмжих хэрэгтэй.
  • Оролцогчдын зүгээс энх тайван, үл хүчирхийллийг ойлгуулсантай холбоотой шинэ санаа, туршлага гарч болох ба энэ үед тухайн санаа, туршлагад төвлөрөн ярилцаж, бодит байдал дээр хэрэгжүүлэх урам зориг өгөхийг хичээгээрэй.
  • Энх тайван ба үл хүчирхийллийн тухай сургалт зохион байгуулахад мэдлэг, чадвараас гадна багшийн харьцаа, хандлага чухал тул оролцогчдын дунд энх тайван, үл хүчирхийллийг дэмжсэн уур амьсгал, харьцаа, хандлага төлөвшүүлэхэд багшийн зүгээс анхаарах нь зүйтэй.
Нийтлэсэн: admin 2023-04-23 06:24:52