НЭМЭЛТ ЭХ СУРВАЛЖ, МАТЕРИАЛ
НЭМЭЛТ ЭХ СУРВАЛЖ
1. Энх тайван ба үл хүчирхийллийг дэмжсэн ангийн дүрмийн зарим жишээ
2. Энх тайван, үл хүчирхийллийг тэмдэглэн өнгөрүүлэх өдрүүд
9 сарын 21 | Олон улсын Энх тайвны өдөр |
10 сарын 2 | Олон улсын хүчирхийлэлгүй өдөр |
10 сарын 12-18 | Дэлхийн дахины Энх тайвны төлөөх залбирлын 7 хоног |
10 сарын 24 | Нэг ертөнц долоо хоног |
11 сарын 11 | Дэлхийн жорлонгийн/ариун цэврийн байгууламжийн өдөр |
12 сарын 10 | Хүний эрхий өдөр |
1 сарын 3 дах долоо хоног | Энх тайвны ням гариг |
3 сарын 8 | Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдөр |
6 сарын 4 | Дайны хохирогч хүүхдүүдийн дурсгалыг хүндэтгэх олон улсын өдөр |
8 сарын 6 ба 9 | Японы Хирошима, Нагасаки хотыг бөмбөгдсөнийг дурсах өдөр |
3. Анги танхимд байгуулах энхийн булан, энхийн ширээний зарим жишээ
Хоёр ба хэд хэдэн хүүхдүүдийн дунд зөрчил үүсэх үед тэднийг энхийн ширээ сандалд суухыг хүснэ. Тэднийг энхийн ширээнд суух үед янз бүрийн байдлаар харилцан яриаг зохион байгуулж болно. Жишээ нь тэднийг нэг нэгээрээ ээлжлэн ярихыг хүсэх бөгөөд нэгнийгээ ярих үед нөгөө нь яриаг нь таслахгүйгээр сонсох дүрмээр хоёр тал хоёулаа ярьж болно. Хүүхдүүд бие биенийхээ яриаг сонссоны дараа эвлэрч болох ба эвлэрсний дохио болгож хоёулаа гар барих болон бие биенээ тэвэрч болно. Хэрэв хүүхдүүд хоорондоо эвлэрч чадахгүй байгаа тохиолдолд багш эсвэл ангийн өөр нэг хүүхэд эвлэрүүлэгчийн үүрэг гүйцэтгэж болно.
Ширээний эргэн тойронд хүүхдүүдэд зориулсан энх тайван, үл хүчирхийллийн агуулга бүхий хэлц үг, уриа, эшлэл, зураг, мөн тоглоом, цаас будгийн харандаа зэргийг байрлуулсан байж болно.
Энх тайвны ширээ байгуулахад хэрэгтэй эд зүйлсийн жагсаалт
- Тэгш гадаргуу бүхий ширээ
- 2 сандал
- Өнгөлөг, суухад таатай ширээний бүтээлэг
- Энх тайвны илтгэсэн дүрс, тэмдэг
- Элсэн цаг /3 минутын хугацаатай байвал тохирно./
- Тохиромжтой байрлалд байрласан
- Хүүхдүүд энх тайвны ширээ ямар учиртайг мэддэг байх
- Би өгүүлбэрийн жишээ
- Энхийн ширээний дүрмийг бичсэн байх, Үүнд:
- Би түүний үгийг дуустал анхааралтай сайн сонсоно.
- Би ээлжээ болохоор ярина.
- Би түүн рүү дайрахгүй, муухай үг хэлэхгүй
4. “Анги дахь баясал” буюу ангиараа хийх бясалгалын арга
Дотоод амар амгаланг олох, төсөөллийн ертөнцөөр аялах зэрэг боломжийг олгохоос гадна бясалгал нь тухайн хүний дотоод ертөнцийн үүд хаалгыг нээдэг
Бясалгалаар дадуулж болох зарим зан үйл | Бие махбодын сахилга бат | Хэл ярианы сахилга бат |
---|---|---|
|
|
|
АНУ-ын багш Стефан Херцог анги танхимд бясалгал хийх арга зүйг нэвтрүүлсэн өөрийн туршлагадаа үндэслэн “Анги дахь баясал” нэртэй ном хэвлүүлсэн байдаг. Тэрээр номондоо бясалгалын нөлөөгөөр хүүхдүүдийн төсөөлөн бодох, сонсох, бусдыг ойлгох чадвар, анги хамт олны дотоод уур амьсгал эерэг тал руу маш их өөрчлөгдснийг онцлон тэмдэглэсэн. Тэрээр бясалгал нь биднийг дотоод сэтгэл рүүгээ өнгийх, өөртэйгээ холбогдоход тусалдаг. Өөрийнх нь дотор хайр, хүч чадал, сайхан сэтгэлийн эх ундарга байгаа гэдгийг олж нээгээгүй хүүхдүүд олон байдаг. Анги дотор бясалгал хийсний дараа хүүхдүүдийн сахилга бат, өөрийгөө хянах, удирдан жолоодох чадвар илт сайжирч байгаа нь мэдрэгддэг. Энэ бүх эерэг өөрчлөлт ухамсартай гэхээсээ илүү аяндаа бий болдог. Түүний хэрэгжүүлсэн бясалгалын арга нь таван үе шатнаас бүрддэг.
- Өөрийн дотоод хүнтэй холбогдох, амрах
- Гүнзгий амьсгалах ба сэтгэл хөдлөлөө хянах
- Ухамсарт төвлөрөл
- Төсөөлөн бодох
- Бүтээлч үйл ажиллагааг ухамсартайгаар хэрэгжүүлэх
Хүүхдүүдийг нээлттэй орон зай бүхий газар жишээ нь гадаа эсвэл нам гүм газар аваачна. Тэднийг эргэн тойрны дуу чимээг сонсон чимээгүй суухыг хүснэ. Энэ нь тэднийг эргэн тойрноо мэдрэхэд тусалдаг. Тэднийг чимээгүй суун дотроо “Би тайван амгалан байна” гэж давтан хэлэхийг хүснэ. Моддыг чимээгүй төвлөрөн ажигла.Чимээгүй сууж амьсгалаа авч гаргаж буйд төвлөрөөрэй гэж хэлнэ. Цэцэгс, навчыг ажиглан, тэдгээрийн хэлбэр, өнгө, хөдөлгөөнийг ухамсартайгаар төвлөрөн ажиглах нь сайн нөлөөтэй. Ийнхүү байгалийн өнгө үзэмж, гоо сайхныг харан баясахын хамт ой мод, цэцэрлэгийг дотроо төсөөлөн төсөөллийн аялал хийж болно. Чимээ анир гаргалгүй суух явцдаа хүний сайн сайхан чанарын талаар жишээ нь сайхан сэтгэл, хүнлэг энэрэнгүй зан, өгөөмөр зан сэтгэл гэх мэтийг эргэцүүлэн тунгаагаарай гэж хэлнэ.
5. Олон улсын сайн туршлага: Чимээгүй цаг арга хэмжээний хүрээнд сургуулиараа бясалгал хийж үр дүнд хүрсэн нь
АНУ-ын Сан Франциксо хотын Визитасион дунд сургуулийн захирлаар 12 жил ажилласан Жэймс С.Диеркегийн блогоос товчлон орчууллаа. http://blog.sfusd.edu/2012/09/a-quiet-transformation.html
Чимээгүй цаг арга хэмжээний хүрээнд хичээлийн өдөр бүрийн өглөө ба орой 2 удаа тус бүр 15 минутын хугацаанд чимээгүй цагийг зохион байгуулсан. Чимээгүй цагийн үед хичээл, сургалттай холбоотой бүхий л үйл ажиллагаа, арга хэмжээг зогсоож сурагчдыг тайван байдалд байж, 15 минутын хугацаанд чимээгүй суулгадаг байна.
- Өглөө бүр багш нарыг хичээлээ эхлэхийн өмнө сургууль даяар нийт багш, сурагчдад хандан “Багш, сурагчдаа чимээгүй цагт бэлдэцгээнэ үү” гэж зарладаг.
- Энэхүү зарын дараа багш нар сурагчдад хандан ширээн дээрхээ эмхэлж цэгцлэн, нуруугаа цэх байлган суудалдаа суухыг хүсч, хонхыг дуугаргана.
- Хонх дуугарснаар сурагчид 15 минутын турш нүдээ анин тус тусын суудалдаа чимээ гаргалгүй сууцгаана.
Чимээгүй цагийн үед сургууль даяар чимээгүй болж, маш нам гүм байдалтай болдог. Энэ үед сурагч багш бүгдээрээ дуу шуугианаас ангид, чимээ аниргүй, тайван амгалан байдлыг мэдэрдэг. Чимээгүй цагийн арга хэмжээ дууссаны дараа багш хичээлээ зааж эхлэхэд сурагчдын анхаарал төвлөрөл сайн болсон байдаг. Чимээгүй цаг арга хэмжээг эхлэхийн өмнө сургуулийн бүх багш, ажилтнуудад Бясалгал хийх тухай сургалт явуулсан байна. Чимээгүй цагийн үеэр сурагчид бясалгал хийж болохоос гдана зүгээр л чимээгүй сууж, амарч болдог байна. Энэ үед харин багш нар сурагчдыг ажиглан, тэдний аюулгүй байдлыг хангахад анхаардаг бөгөөд хичээлийн дараа, хичээлийн өмнө, завсарлагааны үеэр бясалгал хийх боломжийг багш нарт олгодог.
Хичээлийн жилийн төгсгөд хийсэн судалгаагаар Чимээгүй цаг нь сургуулийн хувьд хамгийн чухал, ач холбгдолтой арга хэмжээ болсныг багш, сурагчид онцлон тэмдэглэсэн бөгөөд сургуулийн уур амьсгал, багшийн эрүүл мэнд, сурагчдын идэвх оролцоонд сайнаар нөлөөлсөн гэсэн. Түүнчлэн сурагчдын 85 хувь нь чимээгүй цаг нь хүүхдүүдийн стрессийг бууруулж, тэдний анхаарал төвлөрлийг сайжруулж, эрүүл мэндийг хамгаалахаас гадна хүчирхийлэл дарамтыг бууруулсан гэж үзсэн. Чимээгүй цаг арга хэмжээг хэрэгжүүлж эхлэхтэй зэрэгцэн явуулж ирсэн сэтгэл зүйн стандарт тестийн үр дүнгээр сурагчдын стрессийн түвшин буурч, өөртөө итгэх итгэл нэмэгдэж байгаа нь тогтоогдсон.
6. Энх тайвны сэнс
Энх тайвны сэнс хийх аяныг 2005 онд АНУ-ын Флорида мужийн ахлах сургуулийн хоёр багш Энн Эерс ба Эллен Макмилан нар эхлүүлснээс хойш дэлхий даяар олон сургуулиудад хэрэгжиж байна. Энэ үйл ажиллагааг ихэвчлэн энх тайвны өдөр болох 9 сарын 21-ныг тохиолдуулан зохион байгуулдаг уламжлал тогтсон байдаг. Энэ арга хэмжээ нь сурагчдад дэлхий дахинд болж буй зөрчил мөргөлдөөн, дайн тулааны эсрэг өөрсдийн дуу хоолойгоо илэрхийлж, энх тайвныг уриалах зорилготой.
Салхин сэнсийг бүтээхэд багахан хэмжээтэй цаас эвсэл биетэй материал, түүн дээр зураг зурж бичих өнгийн харандаа, бүтээлч сэтгэлгээ байхад хангалттай. Хүүхдүүд өөрсдийн салхин сэнсэн дээрээ энх тайвныг уриалсан үг өгүүлбэр бичиж, дүрс зургийг зурж бүтээснээр энх тайвны төлөөх өөрсдийн үзэл бодол, байр сууриа илэрхийлж, салхин сэнсээ ямарваа нэг газарт байрлуулснаар өөрсдийн илгээлтээ салхиар дамжуулан нийт хүмүүст илгээж байна гэсэн утга санааг агуулдаг.