СЭДЭВ 2. ЗӨРЧЛИЙГ ЭНХ ТАЙВНААР ШИЙДВЭРЛЭХ НЬ
АЛХАМ 1. АНГИ ТАНХИМ, СУРГУУЛИЙН ОРЧИН ДАХ ЗӨРЧЛИЙГ СУДЛАХ НЬ
Багш дараах 2 хувилбарын нэгээр анги танхим, сургуулийн орчинд тохиолддог зөрчлүүдийн жагсаалтыг гаргана.
Хувилбар 1. Зөрчлийн жагсаалт гаргах: Багш нар бүлгээрээ ажиллаж сургуулийн орчинд түгээмэл тохиолддог зөрчлүүдийг нэрлэж, тэдгээр нь хаана? хэзээ? хэр их тохиолддог, түүнийг хэрхэн шийдвэрлэдэг талаар өөрсдийн санал бодлоо хуваалцана.
Хувилбар 2. Зөрчлийн цагаан толгой: Цагаан толгойн үсгийн үсэг бүрээр эхэлсэн зөрчлүүдийг наадаг жижиг цаасан дээр нэрлэж бичих даалгавар оролцогчдод өгнө. Самбарт дараах диаграммыг байрлуулж, оролцогчид өөрсдийн зөрчил бичсэн наалддаг цаасаа диаграммын тохирох нүдэнд байрлуулахыг хүснэ. Бүх оролцогч байрлуулж дууссаны дараа бүлгээрээ хэлэлцэнэ.
АЛХАМ 2. ЗӨРЧЛИЙГ ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМЫГ ХЭЛЭЛЦЭХ
Оролцогчдоос зөрчлийг хүмүүс хэрхэн шийддэг талаар, үр дүнтэй шийдвэрлэх ямар арга барил байдаг талаар асууж, өөрсдийн санаа бодлоо хуваалцахыг хүснэ.
Оролцогчдын зүгээс гарсан санаануудыг тухайн аргыг хэрэглэх давтамж ба үр дагаврын хувьд дараах диаграммын аль хэсэгт байрлуулахыг асууж тодруулах байдлаар зөрчлийг шийдвэрлэх арга замуудын талаар хэлэлцэнэ.
Үр дүн | Ойрын үр дагавар | Урт хугацааны үр дагавар |
---|---|---|
Хожигдол - Хожигдол | Асуудал шийдвэрлэгдэхгүй үлдэнэ. Бие биетэйгээ ярихаа болино. Уур бухимдал хуримтлагдана. Бие биенээ буруутгасаар байна. |
Гомдол бухимдал хуримтлагдана. Өөрийгөө өмөөрөх, хамгаалах байр сууринд шилжинэ. Эсрэг тэсрэг байр суурьтай болно. Уур бухимдлаа барьж дийлэхгүй тэсэрнэ. Өшөө хорсол, өшөө авалт, хүчирхийлэл, тулаанд хүрнэ. |
Хожил – хожигдол | Хожсон тал хүч чадлаа мэдэрч, үеийнхэнтэйгээ баяр хөөрөө хуваалцана. Хожигдсон тал суларч, доройтож, өөртөө итгэлгүй болж үеийнхэндээ гадуурхагдана. Өрсөлдөөнт уур амьсгал бүрэлдэнэ. |
Цаашид өөрийн хувийн сонирхлоо хангахад эрх мэдлийг ашигладаг болно. Дарамт шахалт, шударга бус байдал улам нэмэгдэнэ. Харилцан дайсагнал нь хүчирхийллийг өдөөж, үймээн самуун бий болно. |
Хожил-хожил | Аль аль талын үндсэн хэрэгцээ хангагдана. Хоёр талын нөөц бололцоогоо хуваалцана. |
Харилцан ойлголцол, хамтын ажиллагаа нэмэгдэнэ. Бие биенээ хүндэтгэсэн уур амьсгал бүрэлдэн тогтоно. Илүү сайн сайхан санаа, шийдэл гарна. Шударга ёсыг эрхэмлэсэн, энх тайванч уур амьсгал бүрэлдэн тогтоно. |
АЛХАМ 3. ЗӨРЧЛИЙГ ШИЙДВЭРЛЭХ НЬ
Багш анги танхим, сургуулийн орчинд тохиолддог зөрчлийн хамгийн түгээмэл нэгэн жишээг аван тухайн зөрчлийг шийдвэрлэхийн тулд сонгины хальс аргаар ажиллах тухай хэлнэ. Үүний тулд багшийн зүгээс сонгины хальс аргыг тайлбарлана.
Оролцогчдыг 3-4 хүнтэй бүлэгт хувааж сонгож авсан зөрчлийн жишээн дээр сонгины хальс аргаар анализ хийх даалгавар өгнө. Сонгины хальс арга (Зөрчлийг шийдвэрлэх) Зөрчлийг шийдвэрлэх үйл явцыг сонгины хальсыг хуулахтай адил гэж үздэг. Сонгиноор зүйрлэвэл хүний хэрэгцээ нь олон давхар хальсаар хүрээлэгдэн сонгины голд орших ба хэрэгцээ хангагдаагүйгээс үүдсэн дотоод бодол нь хүнд ямар нэг мэдрэмж, сэтгэл хөдлөлийг үүсгэж, улмаар зөрчлийн үед ямар нэг үйл хөдлөл хийх, зан үйл гаргахад хүргэдэг гэж үздэг. Жишээ нь: Би түүний дэвтрийг ширээн дээрээс унагааснаар бид маргалдаж эхэлсэн (үйлдэл/зан үйл), “би түүнийг дотроо хохь нь гэж бодсон” (дотоод бодол), учир нь тэр миний хэлсэн үгийг шоолон даажигнахад надад эвгүй санагдаж, гомдсон (мэдрэмж, сэтгэл хөдлөл), тэр зүгээр л намайг сонсох байсан юм (хэрэгцээ).
Анги танхим, сургуулийн орчинд тохиолддог зөрчлийн жишээг бичнэ үү
(Хүүхдүүд бие биедээ нэр хоч өгснөөс бол зөрчилдөх Хүүхдүүд бие биенээ өмссөн зүүснээр нь ялгаварлан гадуурхах Сурагчийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгсэл, сурах бичгийн хангамж дутагдах Багш, эцэг эхийн зүгээс аль нэг талыг барих, өрөөсгөл хандсанаас болж хүүхдүүд зөрчилдөх Хүүхэд өөрийн оролцохыг хүссэн арга хэмжээнээс хасагдах Хүүхэд сургуулиас шаардсан зүйлийг худалдан авах боломжгүй байх Өсвөр насны хүүхдүүд сэтгэл зүйн тогтворгүй байдлаасаа болж болчимгүй үг үйлдэл гаргах)
Жишээ | Үйлдэл / зан үйл | Бодол санаа | Сэтгэл хөдлөл / мэдрэмж | Хэрэгцээ |
---|---|---|---|---|
АЛХАМ 4. ДАСГАЛЫН ҮР ДҮНД ҮНДЭСЛЭН ДАРААХ АСУУЛТЫН ДАГУУ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЖ, НЭГТГЭН ДҮГНЭНЭ.
- Анги танхим, сургуулийн орчинд тохиолддог зөрчлүүдийн жагсаалт гаргах нь ямар ач холбогдолтой вэ?
- Анги танхим, сургуулийн орчинд тохиолддог зөрчлүүдийн үед багш, сурагчдын зүгээс ямар арга барил, хандлага баримталж байна вэ? Энх тайвныг эрхэмлэх хандлагыг хэр хэрэглэж байна вэ?
- Анги танхим, сургуулийн орчинд тохиолддог зөрчлийг шийдвэрлэхэд сонгины хальс арга хэр үр дүнтэй байна вэ? Тус аргыг практикт хэрэглэх боломжтой юу? Зөрчлийг шийдвэрлэх ямар чухал санаа, ач холбогдолтой байна вэ?
АЛХАМ 5. ЗӨРЧЛИЙН ТАЛААРХ ӨӨРИЙН БАЙР СУУРЬ, ХАНДЛАГЫГ ОЙЛГОХ НЬ
- Багш оролцогчдод дараах асуулгын хуудсыг тараан өгч, зөрчлийн талаар өөрийн үзэл бодол, хандлага, байр сууриа үнэлэхийг хүснэ.
- Оролцогчдыг бөглөж дууссаны дараа дараах хүснэгтэд өгөгдсөн тайлбарыг танилцуулах ба хүмүүст өөрийгөө үнэлэн дүгнэхийг хүснэ.
- Тухайн асуулгад өгсөн хариулт нь хувь хүний үзэл бодол, хандлагыг илрүүлдэг учраас хэн нэг оролцогчийн хариултыг нийт оролцогчдын өмнө хэлэлцүүлэх шаардлагагүй. Харин оролцогчдыг өөрсдийн үр дүндээ үндэслэн зөрчлийн талаар өөрийн үзэл бодол, байр сууриа танин мэдэхэд чиглүүлж, ач холбогдлыг тайлбарлана.
Зөрчилд хандах хувь хүний хандлага, үзэл бодол | Дараах дугаар бүхий өгүүлэмжид бүрэн санал нийлнэ, санал нийлнэ гэсэн хариулт өгсөн бол |
---|---|
Зөрчлийг эсэргүүцэх, зөрчлийн үед түрэмгийлэх хандлага | 1, 2, 8, 9, 11, 13 |
Зөрчлийн үед зайлсхийх хандлага | 3, 12, 15, |
Зөрчлийн үед эв зүйгээр шийдвэрлэхийг хичээх хандлага | 4, 6, 7, 10, 14, 16, 17, 18 |
Нөөц хэрэглэгдэхүүн 2.1. Зөрчлийн талаарх өгүүлэмж
Бүрэн санал нийлнэ | Санал нийлнэ | Хэлж мэдэхгүй байна | Санал нийлэхгүй | Огт санал нийлэхгү | ||
---|---|---|---|---|---|---|
1 | Зөрчил угаасаа байж болохгүй зүйл. | 5 | 4 | 3 | 2 | 1 |
2 | Надад зөрчил тохиолддоггүй. | 5 | 4 | 3 | 2 | 1 |
3 | Би зөрчилдөхөөс айдаг. Халширдаг. |
5 | 4 | 3 | 2 | 1 |
4 | Хүмүүс зөрчилдөх нь сонирхолтой. | 5 | 4 | 3 | 2 | 1 |
5 | Хүсэх юм бол бүх зөрчлийг шийдвэрлэж болно. | 5 | 4 | 3 | 2 | 1 |
6 | Зөрчил заримдаа сайн үр дүнд хүргэдэг. | 5 | 4 | 3 | 2 | 1 |
7 | Зөрчлийн үед хүч хэрэглэх нь буруу. | 5 | 4 | 3 | 2 | 1 |
8 | Заримдаа хүч хэрэглэхээс аргагүй үе байдаг. | 5 | 4 | 3 | 2 | 1 |
9 | Зөрчлийг заримдаа хүчээр шийдэх нь амар байдаг. | 5 | 4 | 3 | 2 | 1 |
10 | Зөрчлийг шийдвэрлэх арга замд суралцаж болно. | 5 | 4 | 3 | 2 | 1 |
11 | Өөрийгөө хамгаалахын тулд хүч хэрэглэж болно. | 5 | 4 | 3 | 2 | 1 |
12 | Би бусдыг хохироохоосоо өмнө өөрөө хохироод үлдэхийг илүүд үзнэ. | 5 | 4 | 3 | 2 | 1 |
13 | Заримдаа сайн сайхан зүйлийн төлөө хүч хэрэглэхээс аргагүй үе байдаг. | 5 | 4 | 3 | 2 | 1 |
14 | Зөрчлийг заавал шийдвэрлэх ёстой. | 5 | 4 | 3 | 2 | 1 |
15 | Зөрчлийг хайхрахгүй орхивол аяндаа шийдэгдэнэ. | 5 | 4 | 3 | 2 | 1 |
16 | Зөрчлөөс урьдчилан сэргийлж болно. | 5 | 4 | 3 | 2 | 1 |
17 | Бусад хүн зовж зүдэрч байхад түүнийг чимээгүйхэн хараад суух нь амиа хичээсэн үйлдэл юм. | 5 | 4 | 3 | 2 | 1 |
18 | Хүчирхийлэл голдуу айдсаас урган гардаг. | 5 | 4 | 3 | 2 | 1 |