СУРГАГЧ БАГШИД ЗОРИУЛСАН ЗӨВЛӨМЖ
- Зөрчлийн мөн чанарын тухай хүмүүсийн үзэл бодол, ойлголт, хандлага ялгаатай байдаг. Тус хичээл нь зарим оролцогчийн зөрчлийн тухай ойлголт, хандлага, үзэл бодолтой тэрсэлдэж болно. Иймд зөрчил зайлшгүй болох тухай, зөрчлийг хүчээр шийдвэрлэхгүй байх тухай, зөрчлөөс зайлсхийхгүй байх тухай заахдаа оролцогчдод тунгаан бодох хугацаа өгч, энэ талаар хатуу үзэл бодолтой хүмүүсийн ойлголт, үзэл бодлыг шууд няцаахгүйгээр уян хатан хандах нь зүйтэй.
- Зөрчилд хандах хувь хүний хандлагыг тодорхойлох тестийн үр дүнг нийт оролцогчдын өмнө асуух нь зохимжгүй. Иймд тестийн үр дүнг зөвхөн тухайн оролцогч өөрөө харах, анализ хийх боломжтой байлгах үүднээс тестийн үр дүнгийн тайлбарыг танилцуулж, өөрөө өөртөө анализ хийх боломж олгоорой.
- Багшийн зүгээс нийгэмд зөрчил зайлшгүй учраас зөрчлийг энх тайвнаар шийдвэрлэх чадвар чухал болохыг оролцогчдод ойлгуулж, зөрчлийн үед өөрийн ба бусдын байр суурийг сонсож, ойлгож хүлээн авч, харилцан зөвшилөж, дундын шийдлийг олох нь зүйтэй гэсэн хандлагыг төлөвшүүлэхэд анхаарна.
Нийтлэсэн: admin 2023-04-23 09:13:48