МОНГОЛ АРДЫН ЗҮЙР ЦЭЦЭН ҮГ

Эрдэм сурахын ач тус, аав ээжийн ачлал, найз нөхөрлөлтэй холбоотой ихэнх үг нь шууд утгаараа орсон зүйр цэцэн үгс

Эрдэм ном сурахын ач тустай холбоотой

  1. Аав ээж гэсээр хэлээ сурдаг "А", "Б" гэсээр эрдэм сурдаг
  2. Алт мөнгө уул мэт овооловч "А" үсэг сурсанд хүрэхгүй
  3. Аав ээж хүний дээд "А" үсэг эрдмийн дээд
  4. Авдартаа алт цуглуулснаас "А" үсэг сурсан нь дээр
  5. Ангир уургийг ээжээс А үсгийг багшаас
  6. Шавийн эрдэм багшаас Зулын гэрэл тосноос
  7. Эрийн жолоо зориг Эрдмийн жолоо унших Эрдмийг хичээлээр сурдаг Эрлийг сургаар олдог
  8. Эрдмийг эхнээс Эвийг эртнээс
  9. Далай усаар ханадаггүй Мэргэд номоор ханадаггүй
  10. Дуслыг хураавал далай Дуулсныг хураавал эрдэм
  11. Эв гэдэг хязгааргүй Эрдэм гэдэг ёроолгүй

Найз, нөхөрлөлтэй холбоотой зүйр цэцэн үгс

  1. Зуун төгрөгтэй явснаас Зуун найзтай яв
  2. Инээсэн бүхэн нөхөр биш Уурласан бүхэн дайсан биш
  3. Муу явахад нөхөр хол Сайн явахад садан ойр
  4. Нэг өдөр танилцаж Мянган өдөр нөхөрлөнө
  5. Хүнийг шинжье гэвэл нөхрийг нь шинж Нутгийг нь шинжье гэвэл усыг нь шинж
  6. Уншиж мэдэхэд ном сайхан Уулзаж ярихад нөхөр сайхан

Аав, ээжийн ачлалтай холбоотой зүйр цэцэн үгс

  1. Аавын сургаал алт Ээжийн сургаал эрдэм
  2. Аавын бийд хүнтэй танилц Агтны бийд газар үз
  3. Төрийн хэлхээ эрдэм Төрлийн хэлхээ эцэг эх Гэрийн хэлхээ тооно Гэдэсний хэлхээ хоол
  4. Аавын хишиг амттай Ээжийн цай аагтай
  5. Аавд өгсөн юм хүүд хүрэх Хүүд өгсөн юм аавд хүрэхгүй
  6. Аавын хүү алдраараа гайхагдана Ээжийн хүү эрдмээрээ гайхагдана