ОНЬСОГО

Өнгө, хэлбэр хэмжээ, дүрс, тоо зэрэг бодит зүйлээр адилтгасан дүрслэл бүхий оньсого

1. Асар их тэрэг

Арван хоёр дугуйтай

Гурван зуун жаран хигээстэй

                (Жил, cap, хоног) 


2. Хөвөн гэхэд ноолуургүй

Хөнжил гэхэд захгүй

Гурил гэхэд устай

                          (Цас)


3. Модгүй байж шуугина

Морьгүй байж давхина

(Урсгал ус)


4. Босовч дагана

Суувч дагана

Явбал явна

Хэвтвэл хэвтэнэ

                      (Сүүдэр)


5. Өмнөөс ирсэн

Өнгөт хүүхэн

Ус ч үгүй

Яс ч үгүй

(Эрвээхэй)


6. Цагаан талд хар үр тарина 

Хар үрээс хамаг ухаан гарна

(Ном)


7. Хүзүүгүй тэмээг

Хөөгөөд гүйцэхгүй

(Зам)


8. Дээрээс унасан юм шиг

Дэрсний ёроолоос ургасан юм шиг

Малгай өмссөн юм шиг

Махны оронд төрсөн юм шиг

Ганц хөлтэй

Гангар толгой

 (Мөөг)


9. Ууланд нутагтай

Уйлуулах чадалтай

Өлгийд боодолтой

Өнчин ганц биетэй  

(Сонгино)


10. Гэзэг нь гадаа

Гэдэс нь шороонд

(Сонгино)


11. Лантгар хүү

Далан давхар дээлтэй

Дээл бүгд нь

Нэг ч товчгүй

(Байцаа)


12. Уухай туухай баатар

Ууцан дундуураа тасархай баатар

Хаданд халтирдаггүй баатар

Харвасан суманд оногддоггүй баатар

(Шоргоолж)


13. Ой шугуйд нутагтай

Ойл цүүцэн хошуутай

(Тоншуул)


14. Гүн худгийн ус тунгалаг

Гүрвэл могойн хэл хар

(Үзэг бэх)


15. Чамаас жаахан байж

Чамайг өргөж тавина. 

(Дөрөө)