ЕРТӨНЦИЙН ГУРАВ
Өнгө, хэлбэр хэмжээ, дүрс, тоо зэрэг бодит зүйлээр адилтгасан дүрслэл бүхий Ертөнцийн гурав
1. Ертөнцийн гурван цэмцгэр
Үүлээ хөөсөн тэнгэр нэг цэмцгэр
Үнсээ гаргасан тулга нэг цэмцгэр
Үсээ самнасан авгай нэг цэмцгэр
2. Ертөнцийн гурван баян
Эрдэмтэй хүн эрхэм баян
Үртэй хүн өнөр баян
Өргүй хүн өөдлөх баян
3. Ертөнцийн гурван сайхан
Жигдэрсэн оддын дунд cap сайхан
Жигүүртэн шувуудын дунд тогос сайхан
Жигдэлсэн моддын дунд галбарваасан
4. Ертөнцийн гурван хэцүү
Үерлэн шуугих нь ус хэцүү
Дүрэлзэн асах нь түймэр хэцүү
Эрчлэн хийсэх нь салхи хэцүү
5. Ертөнцийн гурван том
Оосор бүчгүйгээс орчлон том
Оёор оломгүйгээс далай том
Орой хязгааргүйгээс огторгуй том
6. Ертөнцийн гурван эх
Идээний эх цай
Эдийн эх хадаг
Амьтны эх загас
7. Ертөнцийн гурван гайхамшиг
Далайд усч гайхамшиг
Номд мэргэн гайхамшиг
Нойронд сэргэг гайхамшиг
8. Ертөнцийн гурван цовоо
Ой сайтай хүн нэг цовоо
Онгон талын туурайтан нэг цовоо
Онц сурдаг хүүхэд нэг цовоо
9. Ертөнцийн гурван
Ууланд төрсөн бүргэд даардаггүй
Усанд төрсөн загас даардаггүй
Урцанд төрсөн цаатан даардаггүй
10. Ертөнцийн гурван муу
Ахмадын үгийг сонсдоггүй бол нэг муу
Аав ээжээ асардаггүй бол нэг муу
Ажил хөдөлмөр эрхэлдэггүй бол нэг муу
11. Ертөнцийн гурван хэцүү
Туухад гахай нэг хэцүү
Туулахад тал нэг хэцүү
Тоолоход од нэг хэцүү
12. Ертөнцийн гурван хачин
Алгандаа хөхтэй арслан нэг хачин
Амаа байтал шилээрээ дуугардаг голио нэг хачин
Амрагийн дээд аав, ээж хоёр золгодоггүй нэг хачин
13. Ертөнцийн гурван түлхүүр
Амьдралын түлхүүр агаар
Ажиллахын түлхүүр ухаан
Эрдмийн түлхүүр багш
14. Ертөнцийн гурван ариун
Ургаж байгаа арц нэг ариун
Уугьж байгаа хүж нэг ариун
Урсаж байгаа ус нэг ариун
15. Ертөнцийн гурван дутуу
Тэнгэр баганагүй нэг дутуу
Уул бүслүүргүй нэг дутуу
Далай бүлүүргүй нэг дутуу