МОНГОЛ АРДЫН ЗҮЙР ЦЭЦЭН ҮГ
Эрдэм сурахын ач тус, хүмүүжил төлөвшилтэй холбоотой зан чанарыг харьцуулан дүрсэлсэн ихэнх үг нь шууд утгаараа орсон зүйр цэцэн үгс
Эрдэм ном сурахын ач тустай холбоотой
1. Ертөнцийн ухаан хүнд
Хүний ухаан эрдэмд
2. Мэдэж авбал эрдэм
Мэнд явбал жаргал
3. Уулын чимэг мод
Улсын чимэг эрдэмтэн
4. Усан далай булгаас эхтэй
Ухаан далай номоос эхтэй
5. Үг давтвал улиг
Ном давтвал ухаан
6. Цэцэг навч ууланд
Цэцэн үг цээжинд
7. Эдээр биеэ чимэхээр
Эрдмээр биеэ чим
8. Эдийг хулгайлж авч чадавч
Эрдмийг хулгайлж авч чадахгүй
9. Эдээр баян хүн нэгэн үедээ
Эрдмээр баян хүн мянган үедээ
10. Эрдмийн арвин нь сайн
Бардмын бага нь сайн
11. Эрдмийн дээд ном
Эрхмийн дээд аав ээж
12. Эрдэнэ ховор боловч олж болно
Эрдэм гүн боловч сурч болно
Хүний хүмүүжил төлөвшилтэй холбоотой зүйр цэцэн үгс
1. Дуудах нэрийг эцэг эх өгдөг
Дуурсах алдрыг өөрөө олдог
2. Арвайн гурил ус даадаг
Аавын хүү үг даадаг
3. Арчилбал эдэнд тустай
Арвилбал эзэнд тустай
4. Бурмаар тэтгэхээр
Урмаар тэтгэ
5. Нэр олох насных
Нэр хугарах өдрийнх
6. Эрхийг сурахаар
Бэрхийг сур
7. Өвгөн хүнд өргөмж хэрэгтэй
Залуу хүнд сургамж хэрэгтэй
8. Удмаараа алдаршдаггүй
Ухаанаараа алдаршдаг
9. Уруудахад унтах, мартах хоёр
Өөдлөхөд санах, сэрэх хоёр
10. Үг сөрвөл хэрүүл
Үүл сөрвөл бороо
11. Хүн болох багаасаа
Хүлэг болох унаганаасаа
12. Ойгүй хүнд хэлсэн байсан хоёр адил
Ёроолгүй саванд хийсэн байсан хоёр адил
13. Ах нь сургадаг
Дүү нь сонсдог