ХЭЛ ЗҮГШРҮҮЛЭХ ҮГ
Сурагчдын хэлж чадахгүй авиа давтагдан орсон хэл зүгшрүүлэх үгс
“р” авиаг зөв дуудах:
⮚ Ар дээр арван таван
Тарган тарвага
⮚ Эргэн дээр элээ хэрээ
Галуу гурав эргэлдэнэ
⮚ Зээрийн дал
Дээлийн ар
Хэлний “г”, хоолойн “г”, “м-н” авиаг ялган зөв дуудах:
⮚ Мөнгөн хонх
Хөнгөн данх
Ганган цүнх
⮚ Алаг шавар алга
Араг савар олго
⮚ Араг араг том
Арга арга их
Урт ба хос эгшгийн ялган зөв дуудах:
⮚ Үүр цайлаа
Үүл цайрлаа
⮚ Сэрүүн оройн
Ширүүн бороо
⮚ Орхоны буудай
Дарханы будаа
“д-т” авиаг ялган зөв дуудах:
⮚ Бударсан цас
Бутарсан цаас
⮚ Хадтай том дош
Хаттай ган дөш
⮚ Дорго-торго
Давс-тарвас
Тээвэр-дээвэр
⮚ Дал далаар тоол
Тал талаар туул
“б-п” авиаг ялган зөв дуудах:
⮚ Талд байсан байшин
Галд халсан пийшин
“с-ш” авиаг ялган зөв дуудах:
⮚ Модны шилмүүс
Нүдний сормуус
⮚ Тээр дээр шир, сээр, шийр гурав
⮚ Шүүс, жүүс, зууш
“р-л” авиаг ялган зөв дуудах:
⮚ Дулаарах боллоо
Дулаалахаа болилоо
⮚ Гялгар толь, гөлгөр шил
Толигор шир, налгар тал