ОНЬСОГО

Өнгө, хэлбэр хэмжээ, дүрс, тоо зэрэг бодит зүйлээр адилтгасан дүрслэл бүхий оньсого


1. Агар зандан мод

Арван хоёр салаатай

Гурван зуун навчтай

(Жил, cap, хоног)


2. Галд шатдаггүй гөлчгөр

Усанд живдэггүй мөлчгөр

       (Мөс)


3. Хөөгөөд хөөгөөд гүйцэгддэггүй

 Атгаад атгаад атгагддаггүй

(Салхи)


4. Харахад хөвөн шиг

Барихад ус шиг     

(Цас)


5. Хэл бүгдээр ярьдаг хүн

Хэн бүхнийг дуурайдаг хүн  

(Цуурай)


6. Нартай өдөр хоёулаа

Наргүй өдөр ганцаараа

Сартай шөнө хоёулаа

Саргүй шөнө ганцаараа

(Сүүдэр)


7. Эрхийн чинээ биетэй

Тогоон чинээ толгойтой

(Мөөг)


8. Үр нь хар

Үндэс нь цагаан

Гэзэг нь ногоон

Гэдэс нь цүзгэр

(Сонгино)


9. Цагаан тахиа

Ногоон сүүлтэй

(Сонгино)


10. Худаг биш байтлаа устай

Хонь биш байтлаа хорголтой

Max биш байтлаа улаан

Бөмбөг биш байтлаа бөөрөнхий

(Тарвас)


11. Янгир ямаа

Ясан ходоодтой

(Чавга)


12. Дээрээс нь харахад

Дэрвэгэр ногоон

Дэргэд нь очиход 

Бөндгөр ногоон

(Байцаа)


13. Газар доор

Гахай зулзагална

(Төмс)


14. Хэрлэн голоос ирсэн

Хээр алаг даага

Хэрээ тонших махгүй

Хиншүү гаргах ясгүй

(Эрвээхэй) 


15. Мэддэгт мэргэн цоохор

Мэддэггүйд эрээн цоохор 

(Бичиг)