МОНГОЛ АРДЫН ЗҮЙР ЦЭЦЭН ҮГ
Хүний сайн муу зан чанар, харилцаа хүндэтгэл, ёс суртахууны хэм хэмжээг харьцуулан дүрсэлсэн хялбар дүрслэлтэй зүйр цэцэн үгс
а. Хүний сайн муу зан чанартай холбоотой зүйр цэцэн үгс
1. Зан сайтай айлд хүн бүхэн цугларна
Замаг сайтай нууранд загас бүхэн цугларна
2. Хүний эрээн дотроо
Могойн эрээн гаднаа
3. Сайныг дагавал сарны гэрэл
Мууг дагавал могойн хорлол
4. Жилдээ сайн явсан нь шинэлэхэд мэдэгдэнэ
Залуудаа сайн явсан нь наслахад мэдэгдэнэ
5. Ойн мод урттай богинотой
Олон хүн сайнтай муутай
6. Сайн нэрийг хүсээд олохгүй
Муу нэрийг хусаад арилахгүй
7. Сайн эм гашуун боловч өвчинд тустай
Шударга үг чихэнд хатуу боловч явдалд тустай
8. Санаа муут дотроосоо
Сав муут ёроолоосоо
9. Тэнгэрийн муухай олныг зовооно
Тэнэгийн мунхаг өөрийгөө зовооно
10. Хуурамч хүний хөөрхий олон
Худалч хүний нээрээ олон
11. Цэцэнд хоёр чих цөөдөх
Тэнэгт ганц хэл олдох
Харилцаа хандлага, хүндэтгэлтэй холбоотой зүйр цэцэн үгс
1. Бүгдээрээ хэлэлцэл буруугүй
Бүлээн усаар угаавал хиргүй
2. Гэрт суух хүн галаа хичээ
Гадагш явах хүн үгээ хичээ
3. Аяганы хариу өдөртөө
Агтны хариу жилдээ
4. Болсноос ам хүр
Буурлаас үг сонс
5. Магтлаа гээд бүү баяс
Мууллаа гээд бүү гунь
6. Модоор цохиход мах өвддөг
Үгээр цохиход яс өвддөг
7. Муу үг модон улаатай
Сайн үг салхин чимээтэй
8. Ороо морийг уургаар
Ууртай хүнийг аргаар
9. Хүлгийг жолоогоор залдаг
Хүнийг ухаанаар залдаг
10. Хүний зөөлнийг хүн олох
Модны зөөлнийг тоншуул олох
11. Ширүүн үгэнд бүү цухалд
Нялуун үгэнд бүү итгэ
12. Эвлэвэл бүтнэ
Ховловол гутна
13. Зан зангаа мэдэлцвэл хэлэлцэхэд амар
Зам замаа ололцвол явахад амар
14. Айл хүний амь нэг
Саахалт хүний санаа нэг